37 уурхайчдын араас гашуудав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Украин улсын зүүн хэсгийн аж үйлдвэр хөгжсөн бүс нутаг дахь хоёр уурхайд гарсан ослын үеэр амиа алдсан 37 уурхайчдын дурсгалыг хүндэтгэх гашуудлын ёслолын ажиллагаа боллоо. Өнгөрсөн баасан гарагт болсон гамшигт өртсөн талийгаачдыг оршуулах ажиллагааг явуулах үеэр Украины ерөнхийлөгч Виктор Янукович төрийн далбааг бөхийлгөх тушаал өгөв. Луганск мужийн уурхайд 26 ажилчин намгын хий дэлбэрсний улмаас амиа алдсан бол зэргэлдээх Донецк мужийн уурхайн цахилгаан шат гэнэт нурсны улмаас 11 уурхайчин амиа алдсан гэж таамаглаж байна. Ерөнхийлөгч Янукович ослын шалтгааныг судлах үүргийг Засгийн газарт өглөө.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top