АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн 50 насны ой өчигдөр тохиолоо. Хэдийгээр ажлын өдөр нь ачаалалтай байсан ч тэрбээр Цагаан ордны ажилтнуудаа хамбург, шарсан төмс, хүйтэн зуушаар дайлсан гэнэ. Үүнтэй зэрэгцэн Лос-Анжелест Ерөнхийлөгчийн төрсөн өдөрт зориулж мадам Тюссогийн музейд түүний ойн арга хэмжээг зохион байгуулжээ. Лаагаар цутгасан Б.Обамад хувийнх нь оёдолчны урласан зангиаг зүүлгэсэн гэнэ. Үүний дараа тэд төрсөн өдөрт нь зориулж ая барьж, амтат бялуу идэцгээсэн аж.
Өнгөрсөн долоо хоногт Б.Обама сонинд ярилцлага өгөхдөө төрсөн өдрөөрөө авах бэлгээ онцолж байсан билээ. Энэ нь АНУ-ын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Сенатаас баталбал түүний хувьд хамгийн том бэлэг байх болно хэмээн онцолж байжээ. Харин уг хуулийг түүний төрсөн өдрөөс хоёр хоногийн өмнө баталсан билээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )