Кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө нэр хүндтэй «Оскар» шагнал хүртэх хүмүүсийн нэрс тодорхой болжээ. Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, «Оддын дайн» киноны Дарт Вейдерийн дүрд дуу оруулсан жүжигчин Жеймс Эрл Жонс нар хүндтэй шагналын эзэд болох юм. Бас Америкийн кино урлаг болон шинжлэх ухааны академийн жагсаалтад дүр хувиргагч Дик Смит оржээ. Түүний ажлын үр дүнд «Загалмайлсан эцэг», «Таксиний жолооч» зэрэг алдартай киноны дүрийг амжилттай бүтээсэн байна.
«Оскар»-ын хүндэт шагналыг 2011 оны 11 дүгээр сарын 12-нд болох ёслолын ажиллагааны үеэр гардуулах ажээ. Ингэснээр жил бүрийн хоёрдугаар сард болдог «Оскар» шагнал гардуулах гол ажиллагааны нэмэлт цаг хасагдах юм.
2010 онд хүндэт шагналыг тойрсон дуулиан шуугиан гарсан билээ. Шагналаа авахаар домогт найруулагч Жан-Люк Годар ирээгүй бөгөөд «Оскар»-ыг шуудангаар илгээсэн байна. Тиймээс энэ онд ёслолын ажиллагааг зохион байгуулагчид эвгүй байдал гарахаас зайлсхийхээр шийдэж, шагналаа зөвхөн эх орон нэгтнүүддээ өгөхөөр шийджээ.
Үүнээс өмнө Америкийн телевизийн нэр хүндтэй «Эмми» шагналд нэр дэвшигчид тодорхой болсон билээ. Их хямралын жилүүдэд гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүдийн амьдралын тухай олон ангит «Милдред Пирс» кино хамгийн олон буюу 21 шагналд нэр дэвшжээ. Киноны гол дүрийг бүтээсэн, «Оскар»-ын шагналтан Кейт Уинслет «Эмми» шагналын «Шилдэг эмэгтэй дүр»-д нэр дэвшсэн байна.
«Тэнэгүүд» цуврал кино 19 төрөлд нэр дэвшжээ. 1960-аад онд Нью-Йоркийн сурталчилгааны агентлагийн ажлын тухай энэ кинонд өгүүлдэг байна. 1920-иод оны «хуурай хуулийн» үеийн тухай «Нууц гүрэн» кино мөн нэлээд хэдэн шагналд нэр дэвшсэн байна.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )