Хүн төрөлхтний хөгжмийн түүхэнд домог болон мөнхөрсөн Майкл Жексоны гэр бүл ирэх аравдугаар сард “Michael Forever” нэртэй тоглолт зохион байгуулахаар болжээ. Аравдугаар сарыг сонгосон шалтгаанаа тэд Майклыг эмчилж байсан, мөн түүний амийг хөнөөсөн хэрэгт шижиглэгдэж байгаа эмчийг шүүх ажиллагаа Лос-Анжелост болохтой холбон тайлбарлаж байгаа аж.Тус тоглолтыг Английн Кардиф хотод зохиож, дэлхийн 30 улсад шууд дамжуулан үзүүлэхээр болсон байна. Жексоны дурсгалыг хүндэтгэсэн тоглолтыг угтаж түүний дүү Жанет Жексон “Жинхэнэ чи :өөрийгөө олж хар хайрлах нь” хэмээх дурсамжийн ном бичин, хэвлүүлжээ. Тэрээр энэ тухайгаа “Майкл бид хоёр найманнасны зөрүүтэй ч имх дотно байцгаадаг байлаа. Тиймээс энэ номоо би түүнд зориулсан “ гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )