Хөгжилтэй ярилцлагын шоунуудаараа алдартай хөтлөгч Конан О”Брайэн энэ удаагийн шоуныхаа зочноор зургаан удаагийн Грэмми, хоёр удаагийн Эммийн шагналт дуучин, жүжигчин Жастин Тимберлэйкийг урьжээ. 1990-ээд онд залуусыг ид байлдан дагуулж байсан хөвгүүдийн хамтлагуудын нэг "N’Sync"-ийн гоцлол дуучин байсан тэрээр өдгөө бие даан уран бүтээлээ туурвихын зэрэгцээ кинонд ихээхэн анхаарлаа хандуулаад байгаа юм. Түүний тоглосон романтик инээдмийн "Friends with Benefits" кино хэдхэн хоногийн өмнө Хойд Америкийн үзэгчдэд хүрчээ. Хэдийгээр залуу уран бутээлч боловч Жастин урлагийн ертөнцөд төдийгүй бизнест өөрийн гэсэн орон зай, байр суурьтай болсон бөгөөд дуу бичлэгийн студи, загварын хувцасны компани, зоогийн газрууд ажиллуулдаг байна.
-Жастин, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Үзэгчид чамайг ямар их дуу шуутай хүлээж авч байна вэ. Гэхдээ хаа яваа газарт чинь ийм бай-даг болохоор сурчихсан байлгүй?
-Намайг урьсанд маш их баярлалаа. Конаны шоунд уригдахаар хангалттай сайн инээдмийн кино хийж чаджээ дээ.
-Тийм шүү. Би чамайг "Шоунд урихад арай хангалтгүй байна" гэж бодож, чамд хугацаа өгч явсаар гурван жил болчихож. За за, наргисан юм шүү. Нээрээ манай эхнэр чиний кинонуудыг айхтар шимтэж үздэг. Ямар хөгжилтэй юм бэ, ёстой гайхалтай гээд л?
-Тийм үү. Баярлалаа.
-Өнөө өглөө л гэхэд чамайг зочноор оролцох гэж байгаа гэж хэлсэн чинь яасан гээч. Хашгираад, бүр чичрээд үсрээд байсан?
-За үгүй байлгүй дээ. Та хэтрүүлээд л.
-Нээрээ. Үнэн шүү. Ер нь би биш, чи манай эхнэртэй хамт баймаар юмуу. Даанч тэр минь надад байгаа бүх зүйл шүү дээ. За за, наргисан юм, залуу минь. Гэхдээ л манай эхнэр чамаас татгалзаж чаддаггүй юм даа?
-Танай эхнэрийг хэн гэдэг вэ?
-Лиза?
-Лиза гэнэ ээ. Лиза. Сайхан нэртэй юм аа.
-Чи жаахан энхрийлсэн өнгөөр дуудаад байна уу, үгүй юү?
-Үгүй дээ. Угийн л аялгуу шиг сайхан, сонсголонтой нэр байгаа биз дээ.
-Тийм ч юмуу. За за, ярианыхаа сэдвийг өөрчилье. Ингэхэд чи хоёр ч Эммийн эзэн болчихсон байх аа. Энэ жил хэдэн номинацад
нэр дэвшсэн бэ?
-Гурав.
-Хөөх тийм үү. Баяр хүргэе. Тэр ч баараггүй чинийх болсон дог шүү.
-Тийм ээ. Найдаж л байна.
-Саяхан "Friends of the Benefits" нэртэй шинэ кино чинь үзэгчдэд хүрлээ. Үнэхээр хөгжилтэй кино болсон байна лээ. Чиний жүжиглэлт үнэхээр гайхалтай. Дээр нь миний дуртай жүжигчин Мила Кунистай хамтарч тоглосон нь бүр догь. Энэ кинонд Мила их дур булаам хэрнээ нэлээд замбараагүй яриатай эмэгтэйн дүрд тоглодог?
-Тийм ээ. Гэхдээ тэрэнд нэг их хэцүү байгаагүй байх аа. Мила ер нь тийм яриатай шүү дээ.
-Тийм ээ. Надад заримдаа эмэгтэйчүүдийн тийм байдал таалагддаг шүү?
-Надад ч бас.
-Тийм байх нь ээ. Ингэхэд кинонд Мила та хоёр бие биедээ дурлахгүйгээр, сэтгэл хөдлөлгүйгээр секс хийхээр тохиролцож жүжиглэдэг. Ер нь секстэй үзэгдэл нэлээд гардаг. Цалин хөлсөө авч байгаа л юм чинь хийхээс өөр аргагүй л байдаг байх. Гэхдээ л хэцүү, эвгүй байх даа?
-Надад лав Милатай секс хийхэд, нүв нүцгэн байхыг нь харах эвгүй байгаагүй ээ. Сайхан бүсгүй шүү дээ.
-Юу?
-За наргисан юм аа. Би дандаа л ингэж хошигнодог шүү дээ. Гэхдээ ихэвчлэн дараа нь харамсах хэрэг гардаг юм. Шар сонинууд бас өлгөөд авах вий дээ. Тэд ч хэцүү шүү.
-Санаа зовох хэрэггүй дээ. Энэ чинь ердөө наргиа шүү дээ. Киноны бас нэг гайхалтай хэсэг нь Мила чиний сайхан дуулдгийг огт мэдээгүй байж байгаад мэдэж байгаа нь. Чи үүнтэй санал нэг байна уу?
-Тийм шүү. Хөөрхөн шигтгээ болж өгсөн. "Крисс Кросс"-ын фэн гээд л. Багадаа би
дууг нь их сонсдог байсан. Тэр үед 12, 13-тайдаа дурлаж сонсдог байсан дуунуудаа эргээд сонсдог гайхалтай хэвээрээ сэтгэлийг минь маш их хөдөлгөсөн шүү.
-Тийм ээ. Хуучны дуунууд сайхан. Би л гэхэд "Iсе Iсе ВаЬу"-ийг хааяа сонсохоор шууд л өөрийн эрхгүй толгойгоо сэгсэрч, гараа дээш өргөөд бүжиглэж эхэлдэг. Тэгэхээр тэр дуунууд одоо хэр нь хуучраагүй байна гэсэн үг. За цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )