Японы хөлбөмбөгийн шигшээ багт тоглож байсан Наоки Мацүда нас баржээ. 34 настай тэрээр "Мацүмото Ямага" клубт тоглож байсан юм. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт зүрхний шигдээсээр нас барсан байна. 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Японы бүрэлдэхүүнд хүчин зүтгэж байсан тэрээр шигшээ багтаа 40 тоглолт хийжээ. Түүний талаар шигшээ багийн анд Шинсүкэ Накамүра хэлэхдээ, "Тэр бүх зүйлд их эрч хүчтэй байдаг байсан. Мөн хүн бүрийн том ах шиг нь байдаг байлаа. Түүний инээмсэглэлийг би одоо хүртэл санаж байна" гэжээ.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )