"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгээр олны танил болсон Мехди Эбрахим Вафа Оросын "Артефакт" галерейд өөрийн уран зургийн үзэсгэлэнгээ долоодугаар сарын 28-наас эхлэн гаргаад байна. Өөрийгөө зөн билэгтэн гэхээсээ сэтгэл зүйч гэж нэрлүүлэхийг илүүд үздэг Мехди өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар өгүүлсэн абстракт төрлийн зургуудаараа үзэсгэлэн гаргасан юм.
"Зөн билгийн тулаан"-ы байнгын оролцогч, шүүгч ах, дүү Сафронов нэвтрүүлгийн үеэр тэдэнд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн хүнийг нэрлэ гэхэд нэгэн зэрэг "Мехди" хэмээн хариулсан гэдэг.
Мехди зөвхөн зөн билгээ ашиглан бидэнд далд зүйлсийг тайлж хэлэхээс гадна уран зургаар өөрийн үзэл бодол, ертөнцөө дэлгэн харуулах дуртай ажээ. Сонирхолтой нь олон хоног халуун нараар шарсан тэнгэр Мехдигийн үзэсгэлэнгээ гаргах өдөр үүлшиж, улмаар бороо орсон гэнэ. Нэвтрүүлгийг үзэж, шүтэн бишрэх болсон олон хүмүүс үзэсгэлэнгийн нээлтийн үеэр орсон бороог энгийн зүйл биш гэж үзэж буй ажээ. Мехдигийн нэгэн шүтэн бишрэгч бүсгүй түүний нэг зургийг удтал ширтэн зогссоныхоо эцэст цурхиртал уйлсан гэнэ. Мехди тэр эмэгтэйгээс яагаад уйлсныг лавлахад, “Залуу цагийн болчимгүй, буруу алхмууд минь санаанд ороод уйлчихлаа" хэмээн хэлжээ. Мехдигийн зураг абстракт тул хүн шууд өгүүлэхүүнийг олж харахгүй, харин өөрөө өөрийнхөөрөө тунгаан бодох учиртай юм. Харин тэрхүү эмэгтэй залуу цагийн алдаагаа олж харсан тэр зургийн нэр нь "Өнгөрснөөс үлдсэн сургамж " гэсэн нэртэй байсан аж. Тэгэхээр Мехди уран зургаараа ч хүмүүст хүрч чадаж буйн тодорхой жишээ болсон байна.
Мөн Мехдигийн танилуудын баталж буйгаар “Мөнхийн амьдрал" хэмээх нэртэй зураг гэнэт гэрэлтэж харагдсан гэнэ. Урландаа Мехди найз нараа цуглахад гэнэт гэрлээ унтраажээ. Гэтэл дөнгөж зурагдсан зураг гэнэт гэрэлтэж эхэлсэн
байна. Зарим нэг нь фосфортой юмуу, эсвэл нууцлаг гэрэлтүүлэг тавьсан байна гэж бодож хүртэл үзэж. Гэвч Мехди тэрхүү зургийн гэрэлтсэний нууцыг задлахаас татгалзжээ. "Би бол илбэчин биш. Гэхдээ энэ зургийн гэрэлтсэний нууцыг дэлгэхгүй. Дээд тэнгэрээс надад энэ зургийг эзэмших эрхийг өгсөн юм" хэмээн Мехди хэлсэн байна.
Үзэсгэлэнгийн үеэр Мехди шүтэн бишрэгчдийн хүсэлт, асуултад дарагдаж орхижээ. Гэвч тэрээр газар дээр нь хэнд ч хариулт хэлэлгүй, өөрийн "Эерэг сэтгүүл" хэмээх нэртэй сэтгүүлээс асуултуудынхаа хариултыг аваарай гэж хэлсэн байна. Мехдигийн "Эерэг сэтгүүл"-ийн эхний дугаар сарын өмнө олны хүртээл болсон юм. Одоо тэрээр хоёр дахь дугаарыг нь гаргах гэж буй ажээ.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )