“Лексус” таван шинэ загвар гаргана

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Тансаг зэрэглэлийн "Лексус GS" седаны шинэ өнгийг энэ сарын 18-нд АНУ-ын Калифорнийи Пеббл-Бич хотод болох "Автомашины гоо үзэсгэлэн" хэмээх шалгаруулалтад оролцсон хүмүүс үээх болно. Уг шалгаруултад дөрвөн дугуйт төмөр хүлгийг сонирхдог дэлхийн толгой баячууд, тэрбумтан, саятнууд оролцдог аж. Одоооор "Лексус" танилцуулах шинэ загвараа ямаршуу байхыг нууцалж байгаа. Ямар ч байсан 3.5 литрийн багтаамжтай, зургаан цилиндртэй хөдөлгүүртэй "Лексус LF-Gh" концепткартай төстэй гэнэ. Дараа жил гэхэд"Лексус IS" седаны гурав дахь цуврал олны хүртээл болно. Ирэх онд мөн "Лексус ES"-ийн тав дахь үе мэндэлнэ. Харин 2013-2014 онд"Лексус LS"-ийн шинэ загварыг гаргаж японууд гол өрсөлдөгчид болох Германы "Мерседес Бенц S-класс", ВМW-7, "Ауди А8"-ыг тулаанд дуудахаар бэлдэж байна. 2014 онд "Лексус LF-А" загварын супер машины шинэ загварыг худалдаанд гаргана. Тус загварыг 2008 онд Детройтын Автошоунд олон нийтэд үзүүлж байсан билээ. Таван жилийн дараа "Лексус RХ" болон "Лексус GХ" загваруудыг шинэчлэх ээлж ирнэ гэж тус компанийнхан мэдээлэв.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top