Бестселлэр зохиол нь дэлгэцнээ амилах болсон нь шинэ бүтээл бичихэд хүргэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Кэтрин Стокет өөрийн шилдэг бүтээл болох “Тhе Неlр” зохиолоороо Америкийн хэвлэлийн ертөнцийг байлдан дагуулснаас хойш хоёр жил гаруй өнгөрч байна. Африк гаралтай америк боолчууд болон тэдний цагаан арьст эздийн ээдрээтэй амьдралын тухай өгүүлсэн энэ зохиолоор хийсэн киног Тэйт Тэйлор найруулж, Оскарын шагналд нэр дэвшиж байсан жүжигчин Виола Дэвис, Эмма Стоун нар тоглож байгаа аж. Бэстселлэр бүтээл нь дэлгэцнээ амилах болсон нь түүнийг энэ зохиолоо цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэнэ. Харин Кэтриний шинэ бүтээл эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвийг хөндөнө хэмээн тэрээр ярьжээ. Зохиолч бүсгүй энэ тухайгаа "Би 1920-иод оны үе дэх Миссисипигийн тухай зохиол бичихээр төлөвлөж байгаа. Учир нь энэ үе бол эмэгтэйчүүдийн хувьд хувьсгалын үе байсан. Миний зохиол цагаан арьст, боломжийн гэр бүлд өссөн боловч их хямралын үеэр гэнэт дэмжлэгээ алдаж байгаа бүлэг эмэгтэйчүүдийн талаар өгүүлнэ. Тэдэнд онцгой авьяас чадвар байхгүй, тиймээс тэд өөрсдийн хүчээр амьдралаа эхэлж, цааш нь яаж авч явж, биеэ биедээ тус дэм болж байгаа тухай би бичиж байгаа" хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин                                                                                         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top