"Форбс" сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлсэн, Мексикийн үйлдвэрлэл эрхлэгч Карлос Слим өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн биржийн арилжаагаар найман тэрбум доллар алджээ. Одоо түүний хөрөнгө 63 тэрбум доллар болсон байна. Мексикийн хөрөнгийн биржийн гол үзүүлэлт болох IРС индексийн ханш 7.4 хувиар, бас ам.доллартай харьцах Мексикийн песогийн ханш унаснаас Слимийн эзэмшдэг үнэт цаасны ханш унажээ. IРС индексээс болж Слимийн гурван компани, тухайлбал, теле харилцааны "Америка Мовил" компанийн хувьцааны ханш 6.9 хувиар унасан байна. Харин "Форбс"-ын жагсаалтад хоёр, гуравдугаарт ордог тэрбумтан Билл Гейтс болон Уоррен Баффет нар бага хэмжээний алдагдалд оржээ. Гейтсийн "Майкрософт" корпорацийн хувьцаа 5.3 хувиар, Баффетийн хөрөнгө оруулалт даатгалын "Беркшир Хатауэй" компанийн хувьцаа 4.3 хувиар унасан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )