Турк улсаас тусгаарлахыг Грекийн хүн амын 80 хувь нь дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Грек улс Турктэй залгаа хилийнхээ дагуу танк эсэргүүцэх олон километр урт суваг ухаж байна гэж Грекийн долоо хоног тутмын "Вима" сонинд мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр сувгийн урт 120 километр, өргөн нь 30 метр, гүн нь долоон метр байна. Газар шорооны ийм ажил хийх болсон нь Туркийн хуурай замын болзошгүй халдлагыг няцаах, хоёрдугаарт, Грек болон Европын Холбоо руу Грек-Туркийн хилийг дамжин жил бүр хэдэн зуун мянган хууль бус шилжин суурьшигчид гардгийг болиулах зорилготой аж. Суваг нь нэлээд хэдэн жилийн турш Грект хэрэгжүүлэх техникийн томоохон төслүүдийн нэг болох ёстой юм. Грек, Турк нь НАТО-гийн холбоотон, сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа сайжирсан хэдий ч урьдын адил бие биенээ болзошгүй дайсан гэж үзсэн хэвээр байна. Хоёр улсын хуурай газрын хил Эврос /Марица/ голоор гардаг аж. Газар шорооны ажил 2009 оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд одоо 14.5 километр урт гуу гаргасан байна. Грекийн БХЯ-ны мэдээлснээр саад барих ажлыг тус улсын парламентын депутатуудын олонх нь, хүн амын 80 орчим хувь дэмжиж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top