Францын "Vogue" сэтгүүл насанд хүрээгүй охины зургийг нийтлэхийг зөвшөөрчээ. Үүгээрээ уг сэтгүүлийнхэн дэлхийг алмайруулсан үйлдэл хийсэн гэхэд болно. Залуу модель хэзээний том хүүхэн адил олон янзын поз аван зургаа татуулсан байлаа. Энэ бол 10 настай Тилан БЛОНДО юм. Түүний “загалмайлсан эцэг” нь алдарт дизайнер Том Форд аж. Тэрээр сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байгаа. Тилан Блондо нь бүр дөрвөн настайгаасаа эхлэн загварын ертөнцөд хүч үзэж байгаа охин гэнэ. Тэр Кот-д’Ивуа́рт төрсөн. Аав нь цагтаа хөлбөмбөгчин байсан бол ээж нь ТВ хөтлөгч, гэрэл зурагчин мөн хүүхдийн хувцасны дизайнер ажээ.
Бэлтгэсэн Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )