Дэлхийн чадварлаг, царайлаг улс төрчийн нэг болох Юлия Тимошенко эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдан өнгөрөгч баасан гарагт баривчлагдсан билээ. Өнгөрсөн 4-р сард Украины Ерөнхий прокурорын газар түүнд холбогдох хавтаст хэргийг нээж, хэтэрхий өндөр үнэтэй байгалийн хийн тухай гэрээг Газпромтой байгуулж, улс орны эдийн засагт 190 сая ам.долларын хохирол учруулсан гэж үзжээ. Хэрвээ буруутай нь тогтоогдвол түүнд долоон жилийн ял оноох юм.
Ерөнхий сайд асан Юлия Тимошинког дэмжигчид Януковичийн засаг захиргаанаас зохион байгуулсан энэхүү явуургүй үйл ажиллагаагаа зогсоо хэмээн жагсаал хийж байгаа бөгөөд жагсаалыг хууль сахиулагчид дор бүр нь тарааж байгаа ажээ.
Харин Юлия Тимошинког дэмжигчид түүний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа. Чухам ийм үед түүний амь насыг хороох оролдлого гарах нь тодорхой. Тиймээс дэлхий даяар энэ хэргийг анхааралдаа авч, хүний эрх зөрчсөн энэ үйлдлийг таслан зогсоохыг уриалсан юм.
Өнөөдрийн байдлаар Юлия Тимошинког суллахыг АНУ болон НҮБ дэмжиж байгаа бөгөөд яг одоо түүнд холбогдох шүүх хурал Украины Киев хотноо болж байна.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )