Сүүлийн хэдэн жил болоогүй хар салхи Хятадыг нөмөрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 08

Хятадын  зүүн эргийн нутаг болох Шаньдон аймгийн Яантайд Муйфа хар салхи шуурч байна. Хар салхитай холбоотойгоор 75 нислэгийн хуваарийг өөрчилж  25000 оршин суугчийг Яантайгаас нүүлгэн шилжүүлээд байгаа юм.  Мөн  сургууль, эмнэлэг, цэнгэлдэх хүрээлэн зэрэг 40 байгууламжийг  хоргодох байр болгож нутгийн оршин суугчдыг байршуулаад байна. 
Харин тус улсын хэмжээнд эрэг хавийн хагас сая орчим суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа. Хар салхины хурд 40м/секунд хүрч байгаа бөгөөд Шаньдун, Цянсу мужид шуурах төлөвтэй байгаа.  Сүүлийн хэдэн жил ийм хүчтэй хар салхи тус улсад нүүрлээгүйг Хятадын цаг уурчид мэдэгдсэн.  Одоогийн байдлаар  хүний амь хохироогүй ч салхины хүч ширүүсэх төлөвтэй байна.


 А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top