Олимпийн дөрөв, дэлхийн 14 удаагийн аварга, БНХАУ-ын шорт трекчин эмэгтэй Ван Мэн дасгалжуулагчтайгаа маргалдсаны улмаас шигшээ багаасаа хасагдлаа гэж уламжиллаа. Тамирчин бүсгүй бусад эмэгтэй тамирчны хамт шөнө зугаацаж, архи хэтрүүлэн хэрэглэснээсээ болж өглөө бэлтгэлээсээ хоцорсон байна. Тухайн үед нэг бүсгүйн хамт Ван Мэн тамирчдыг тайвшруулах гэсэн шигшээ багийн менежер болон дасгалжуулагчийн туслахтай зодоон хийжээ. Үүний дүнд хоёр бүсгүй дотоодын тэмцээнээс хасагдсан аж. Олимпийн аварга Ван Мэн 500 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг тогтоосон нь одоог хүртэл эвдэгдээгүй юм.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )