Гурван секунд тутамд найтаадаг охиныг эмчилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Чилийн эмч нар нэг хоногт 12 мянган удаа буюу гурван секунд тутамд найтаадаг охиныг анагаажээ. 11 настай Айлин Сересдагийн шаналгаа шөнө дундын үед,  түүнийг гүн нойронд умбасны дараа гайгүй болдог байна. Охиныг анагаасан Чилийн их сургуулийн клиникийн эмнэлгийн эмч нар дэлхийн анагаах ухааны түүхэнд хэдхэн тохиолдол бүртгэгдсэн эмгэгийг эмчилжээ. Охины өвчин хүүхдийн мэдрэлийн хямралын үед стрептококк үүссэнээс тохиолддог байна. Гэхдээ охинд хийсэн шинжилгээнд стрептококк сөрөг үзүүлэлттэй гарчээ. Охиныг бараг бүх л мэргэжлийн эмч нар үзээд, мэдрэлтэй холбоотой гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэгээд мэдрэл тайвшруулах цогц эмчилгээ хийсэн нь үр дүнгээ өгчээ. Хагас жил эмчилгээ хийсний үр дүнд найтаахаа больсон тэрээр, "Найтаахгүй сайхан байна. Миний хүзүү, толгой, гэдэс өвдөхөө больсон" гэж ярьжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top