XVI Далай ламын залгамжлагч тангараг өргөлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

 Өчигдөр Энэтхэгийн хойд хэсэгт байдаг Дарамсала хотын төв хийдэд Далай ламын улс төрийн хэргийн залгамжлагчийн тангараг өргөх ёслол болжээ. Залгамжлагчаар Гарвардын хуулийн сургуулийн ахлах ажилтан, 43 настай хуульч Лобсанг Сангей тодорсон аж. Тэрээр 76 насыг зооглож буй XVI Далай лам улс төрийн албан тушаалаас татгалзсаны дараа, өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд болсон Ерөнхий сайдын сонгуульд ялсан билээ. Түвдийн Засгийн газрын тэргүүнийг сонгоход Энэтхэг, Непал, Америк, ОХУ болон бусад орнуудад амьдардаг 80 мянга орчим түвд иргэд оролцсон юм. Сонгуулийн үр дүнд Сангей 55 хувийн санал авсан. Түвдийн Ерөнхий сайд таван жилийн хугацаатай сонгогдоно. Харин XVI Далай лам Түвдийн "Оюун санааны тэргүүн" хэвээр үлдэх аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top