Тархины хавдраа авахуулснаас хойш байнга инээх болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

 Британи охин Энни Стивенс бүтэн сарын турш өөрийнхөө инээдийг барьж чадахгүй зовжээ. Тархины хавдраа хагалгаа хийж авахуулсны дараа Энни охин ийм эмгэгтэй болсон аж. Эмч нар охины зүүн нүдэнд толбо суусныг хараад тархины хорт хавдартай байж болзошгүй хэмээн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүн анхны таамгийг баталсан тул охиныг аюулт өвчнөөс аврахаар Ньюкасл дахь хатан хаан Викториягийн нэрэмжит эмнэлэгт хэвтүүлж, хагалгаа хийжээ. Хагалгаа хийлгэсний дараагаар охин 16 сарын турш эмчийн хяналтад байх ёстой юм байна. Тархины хагалгаа хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь сэтгэлийн гүн хямралд орж, уруу дорой болдог байна. Сонирхолтой нь, хагалгаа хийлгэснээс хойш охин байнга инээх болжээ. Эмч нарын үзэж буйгаар охин өөрөө цовоо сэргэлэн нэгэн тул тархины хагалгаа түүнд иймэрхүү байдлаар нөлөө үзүүлсэн гэнэ. Гэхдээ охин эхний нэг сар байсхийгээд л инээж, бүр 15 минут тасралтгүй инээсэн удаатай ажээ. Харин одоо инээх давтамж нь холдож, зөвхөн инээдтэй зүйл ярьсан тохиолдодд л хэдэн минут үргэлжлүүлэн инээх болжээ. Эмч нар хэдэн сарын дараа охины тархи хэвийн байдалдаа бүрэн орж, инээд нь ч жирийн хүмүүсийнхтэй ижил төвшинд хүрнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top