Румин улсын иргэн, 25 настай гэрийн эзэгтэй Рифка Станески хэмээх эмэгтэй дэлхийн хамгийн залуу эмээгээр шалгарлаа. Их Британийн “Саан” сэтгүүлд мэдээллэснээр Рифка Станески 12 настайдаа анхны хүүхэд болох Мариагаа төрүүлсэн байна. Түүний охин Мариа нь нөхөрт 11 настайдаа гарсан бөгөөд тэр жилээ Ион хэмээх хүү төрүүлсэн байна. Рифка Станески 23 насандаа эмээ болсон бөгөөд өнөөдөр Ион хүү хоёр нас хүрчээ. Хамгийн залуу эмээ болсондоо Рифка Станески баяртай байгаа ба охин Мариагаа дахин хүүхэд төрүүлнэ гэж нйадаж байгаа ажээ.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )