Машин тавилтын дээд амжилтыг Герман жолооч албан ёсоор эвдсэн ч...

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Одоогоос нэг жилийн өмнө Шинэ Зеландын иргэн  Петер Белл урд болон хойд талын машинтайгаа хамгийн ойрхон буюу 27 см-ын зайтай машнаа тавьсан чадварлаг жолоочоор шалгарч  Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлж байсан түүхтэй.  Тэгвэл түүний амжилтыг Германы иргэн  Стантмэн Ронни Вечелсбергер өөрийн Волкесваген эвдлээ. Тэрээр машиныхаа арын суудалд зорчигчгүй үед урд болон хойд машинаасаа  26 см-ийн  зайтай байхад л машинаа төвөггүйхэн тавьдаг байна.
Хэдийгээр Стантмэн энэ амжилтаа өнгөрсөн 4-р сард тогтоосон ч Гиннесийн номонд  энэ сард л бүртгүүлсэн байна.  Харин  түүний энэ амжилт Гиннесийн номонд удаан бичигдэж чадахгүй нь бололтой.  Учир нь  урд хөршийн иргэн Зань Хуй  энэ амжилтыг эвдэн Белл урд болон хойд талын машинтайгаа хамгийн ойрхон буюу 24 см-ийн зайтай тавьсан ч одоогоор Гиннесийн номонд бүртгүүлээгүй байгаа гэнэ. 



А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top