“Реал”-тай гэрээ байгуулсан хамгийн залуу хөлбөмбөгчин

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

Мадридын хөл бөмбөгийн “Реал” клуб Аргентины долоон настай тоглогч Леонел Анхел Коиратай гэрээ байгуулжээ. Гэрээг ямар нөхцлөөр, хэдий хугацаагаар байгуулсан нь тодорхойгүй байна. Коира энэ оны есдүгээр сарын 6-наас “Реал”-ын хүүхдийн нэг багт бэлтгэл хийж эхэлнэ гэж АП агентлаг мэдээлжээ. Коиратай гэрээ байгуулсан тухай “Реал” -ын албан ёсны төлөөлөгч Хуан Тапиадор ярьсан байна. Энэ тухай мэдээллийг Мадридын клубын сайт мэдээлээгүй ажээ. Наймдугаар сарын 5-нд Аргентины алдартай “Olе”хэвлэлд Коираг “Реал”-тай гэрээ байгуулсан хамгийн залуу хөл бөмбөгчин болно гэж бичсэн байна. Киора тус хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Барселон”-ы тоглогч, Аргентины иргэн Лионель Мессиг шүтдэг бөгөөд “Реал”-ын үндсэн бүрэлдэхүүнд орохыг мөрөөддөгөө ярьжээ. “Оlе”-д мэдээлснээр Мадридын “Атлетико” бас Коиратай гэрээ байгуулахыг хүсч байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top