«Евротур» киноны од Мишель Трахтенберг 25 настай ч юун нөгөө зугаацаж цэнгэх, амарч тухлах гэлтэй л байна. Тэр өглөөнөөс үдэш болтол брэнд хувцасны презентаци, шинэ киноны нээлт, жүжгийн шинэ үзүүлбэр, сайн үйлсийн аян, өнчин хүүхдийг асран халамлах, үдэш нь томоохон сэтгүүлийн зураг авалт гээд олон ажилд цаг завгүй гүйсээр байгаа ажээ. Саяхан тэрээр Цагаан ордонд зочлоод авсан. Хэсэг хамтрагчдынхаа хамтаар ерөнхийлөгч Барак Обаматай оройн зоог барьсан гэсэн. Харин сая хоёрхон хоногийн хугацаанд экс-найз залуу, «Fall Out Boy» хамтлагийн гитарчин Пит Вентцтэй Лас-Вегас, Лос-Анжелесаар “дайраад” гарчээ. Хэдийгээр Пит хоёр жилийн өмнө дуучин Эшли Симпсонтой гэрлэсэн ч хуучны амрагуудад ярилцах зүйл гарсан бололтой. Трахтенберг одоогоор инээдмийн сериал болон “Секс гени ба араатан” хэмээх киноны зураг авалтанд орохоор бэлтгэж байна. Үнэхээр залуу гэхэд ихэд ажил хэрэгч юм даа.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )