Дэлхийн шатрын одоогийн аварга, Хятадын шатарчин Хоу Ифань ОХУ-ын Донын Ростов хотноо болж буй шатрын Гранпри цуврал тэмцээнд тэргүүлсэн хэвээр байна.
Тавдугаар шатанд Хоу Ифань Оросын шатарчин Надежда Косинцеватай ничжээ. Тийнхүү Хятадын шатарчин 4.5 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Энэ шатанд Армяны Элина Даниэляныг хожсон Украины Екатерина Лагно 3.5 оноотой болж, шатарчдын жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Түүний дараагаар 3, 4 дүгээр байрт тус бүр гурван оноогоор Оросын Татьяна Косинцева болон Энэтхэгийн Хампи Конер, 5-7 дугаарт тус бүр 2.5 оноогоор Оросын Надежда Косинцева, Словенийн Анна Музычук, Оросын Алиса Галямова, 8-10 дугаарт тус бүр хоёр оноогоор Хятадын Жуань Луфэй, Армяны Элина Даниелян, Болгарын Антоанетта Стефанова, 11 дүгээрт 1.5 оноогоор Оросын Александра Костенкж, 12 дугаарт нэг оноотой Оросын Екатерина Ковалевская оржээ. Тэмцээн үргэлжилж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )