Ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүд цөөнгүй бий. Гэхдээ Энэтхэгийн Мафурапур Чакияа тосгоны оршин суугч эмэгтэйн хачирхалтай төрөлт өнгөрсөн сарын 29-нд бүртгэгдсэн байна.
Ринку Деви хэмээх 28 настай бүсгүй хоёр саванд тус тусдаа үр тогтож улмаар ихэр хүү төрүүлсэн бөгөөд түүний энэ төрөлт нь 50 саяд нэг тохиодог ажээ. Хоёр савтай эхээс төрсөн хүүхэд удаан амьдардаггүй эсвэл төрөхөөсөө өмнө зулбадаг. Өөрөөр хэлбэл хоёр савтай эмэгтэйчүүдийн жирэмслэх, зулбах магадлал жирийн эмэгтэйчүүдээс хоёр дахин их байдаг бөгөөд дэлхий дээр хоёр савтай эмэгтэй 100 байдаг юм байна.
Хөвгүүдэд одоогоор нэр өгөөгүй бөгөөд хэвийн хэмжээтэй төрсөн байна. Хөвгүүдийг хийсвэр хагалгааны аргаар төрүүлсэн бөгөөд хагалгаа хийсэн эмч: Ихэр гэж хэлэхэд хэцүү. Учир нь хоёр саванд үр тогтсон хугацаа нь 21 хоногийн зөрүүтэй байсан. Тэгэхээр ах дүү гэж хэлэх хэрэгтэй байх гэж мэдэгдсэн.
Деви одоогоос дөрвөн жилийн өмнө анхны хүүхдээ төрүүлсэн бөгөөд тухайн үедээ хэвийн төрсөн байна.
А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )