Эцэг өвгөдийн маань хэлдгээр цөвүүн цаг ирж байгаа юм болов уу гэж бодогдох боллоо. Учир юув хэмээвээс ялгадас буюу баасаар хийсэн мах идэхийг Японы эрдэмтэн уриалаад байсан бол Хятадууд хүүхэд идэж тэднээр эм хийж эхэлжээ. Аалз хэмээх амьтан эхийгээ идэж өөрөө аалз болдог тул монголчууд төдийлөн таашаадаггүй. Гахай торойгоо идэхэд Монголчууд ихэд дургүйцдэг. Тэгвэл энэ нь юу ч биш бололтой. Цаана чинь хүн хүнээ идэж байна.
Олимпийн наадам болоход ихэнх медалийг БНХАУ-ын тамирчид авдаг нь үе үеийн олимп болон дэлхийн аваргын тэмцээнүүдээс тодхон харагддаг. Харин дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагуудын үзэж байгаагаар өнгөрсөн олимпийн их наадамд тэргүүлсэн Хятадын тамирчдын амжилт нь дутуу төрсөн үр буюу ургийн махан хоол иддэгтэй нь холбоотой гэнэ. Учир нь ургийн махан шөл шим тэжээлтэйн дээр тамирчдад сэргээш болж өгдөг аж. Харин сэргээшийн шинжилгээгээр ямар нэгэн бодис илэрдэггүй учир тамирчдад хүч чадал оруулдаг хамгийн сайн бэлдмэл гэж үздэг байна. Эхэн үедээ ургийн махан шөлний худалдаа нууц хэлбэрээр явагддаг байсан ч эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр Хятадын нэртэй дээд зэрэглэлийн зоогийн газруудын нэрийн хоол болох болжээ. Харин Өвөрмонголын нэгэн иргэнээс манай улсын нэгэн сайтад хятадууд ургийн махан хоолыг хэрхэн зооглож байгаа зургийг бүрэн эхээр илгээснийг үзээд илтгэлүүдийн эмхтгэл дэх баримт дээр тулгуурлан уншигчдад энэхүү мэдээллийг хүргэж байна. Эхийн хэвлийд 6-7 cap бойжоод нас барсан ургийн махаар хоол бэлтгэн худалдахыг анх Тайваны наймаачид гаргасан бөгөөд одоогоор Хятадын Бээжин хотын зарим томоохон зоогийн газарт "Бүтэн шүүс, битүү шөл" нэртэй эхийн хэвлийд 6-7 cap бойжсон ургийн махан шөлийг худалдаалсаар байгаа юм байна.
Ургын махан шөл нэг аяга нь 3000-4000 юань буюу монгол мөнгөөр 624000-832000 төгрөгийн үнэтэй. Дутуу төрсөн ургийн махаар хооллож байгаа Хятадууд үхсэн хүүхэд, үр хөндөлтөөс үлдсэн хэсгээр эм үйлдвэрлэж эхэлжээ. Солонгосын телевизийнхэн үүний мөрөөр судалж, үнэхээр ийм эм үйлдвэрлэдэг эсэхийг олж тогтоосон байна. Сурвалжлагчид мэдээллийн мөрөөр явсаар амьгүй төрсөн хүүхэд, абортын үлдэгдлийг эмийн үйлдвэрт нийлүүлдэг нэгэн эмнэлгийг олсон байна. Тэндхийн эмч нарт хүүхэд өнгөрвөл үйлдвэрт шууд мэдээлдэг аж. Эмийн үйлдвэрүүд үхсэн хүүхдийг эхлээд хөргөгчинд хадгална. Дараа нь үүнийгээ тусгай богино долгионы хатаах зууханд байрлуулдаг байна. Энд материал хатаж, үрэхэд бэлэн болно. Ийм маягаар капсулын бэлдмэл бэлэн болдог аж. Сэтгүүлчид уг эмийг олж шинжилгээ хийлгэтэл 99,7 хувь нь , хүний биеийн хэсгээс бүрддэг болох нь тогтоогджээ. Тэд эрлийнхээ үр дүнгээр баримтат кино хийж, Өмнөд Солонгосын “SBC TV”-ээр үзүүлсэн байна. Ийнхүү Хятадууд нялх хvvхдийн бие цогцосоор єєртєє шим тэжээл нєхєж эхэллээ. Хүн хүнээ идэх цаг ирэх ч гэж дээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 9 )
Barag xvvxed idsenees yalgaagvi muu novchnuudiig alval taarna uursdiig ni ingrj idvel taarna
AIMAR YUMBE INGEJ AMIDARCH BAISNAAS VHWEL TAARNA NOWSHNUUD
eoo bi say yu harjihvaa ter huuhduudiin aav eej hun bish araatnuud
Yamar aimar ym be ednar hun bish araatanuud bh
ter ahiin idej bga urag oortei ni yasan ch adilhan ym be
paah ed nar ymar aimar ym be mongold torsondoo bayarlii daa
zavaan yumaa engej bolkui dee uhvel taarna muu sdakuud