Хэрвээ яаралтай тусламж илгээхгүй бол Зүүн Африкийн өлсгөлөнгөөс болж Сомалийн 640 мянган хүүхэд үхэлд ойрхон байна хэмээн АНУ-ын холбогдох албаныхан мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жои Бидений эхнэр Сомали дахь өлсгөлөнд нэрвэгдсэн дүрвэгсдийн лагериар очсон байна. Тэрээр "Энэ лагерьт өдөрт 1500 хүн нэмэгдэж ирж байна" хэмээн мэдэгджээ. Мөн даваа гаригт Ерөнхийлөгч Барак Обама 105 мянган долларын хүмүүнлэгийн тусламжийг Африкийн өлсгөлөнд зориулан хандивлажээ. Сомалийн өмнөд хэсэгт л гэхэд сүүлийн 90 хоногийн байдлаар таваас доош насны 29 мянган хүүхэд нас бараад байна. Мөн Сомалийн хүн амын хагасыг нь л оруулж тооцоход Африкийн 12 мянган хүнд хүнсний тусламж хэрэгтэй байгаа аж. Улс орнууд энэхүү өлсгөлөнгөөс гарахад нь чадахаараа тусалж байгаа хэдий ч 2.6 мянган хүн амтай Сомалийн иргэдийн 20 гаруй хувьд нь л энэхүү тусламж очиж байгаа юм байна. Аль Шабаб хэмээх бүлэглэл тусламжийн үйл ажиллагааг өөрийн эх орондоо авахыг эсэргүүцдэгийн улмаас гадаадаас тусламж үзүүлэхэд тун хүндрэлтэй байсан гэнэ. Сомалийн Засгийн газар энэхүү бүлэглэлийг нутгаасаа хөөн зайлуулж чадсан тул тэд одоо тусламжийг саадгүй хүлээн авахаар болжээ. Мөн өчигдөр НҮБ-ын тусламжийн онгоц Сомалид амжилттай газардсан байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )