Хойд Солонгосууд Ёнпёндо арал руу гурван удаа их буугаар буудав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10


Өнөөдөр 14 цагийн орчимд Өмнөд Солонгосын Ёнпёндо арлын ойролцоо далайн эрэг дагуу хойд Солонгосын цэргийн хүчнийхэн их буугаар гал нээлээ. Өнгөрсөн өвөл 12 дугаар сард мөн тус арал руу их буугаар буудаж дэлхий нийтийг цочроож байсан юм. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Хойд Солонгосууд энэ удаа ийнхүү гурван удаа буудсан гэв. Энэ үеэр Өмнөд Солонгосын хамтарсан цэргийг штабаас “Манай цэрэг ч тэр дор нь К-19 их буугаар Ёнпёндо арлын умар зүгийн далайн эргийн зогсоол руу чиглүүлэн хариу буудсан. Одоогийн байдлаар манай тэнгисийн цэргийн тусгай анги хойд Солонгост анхааруулга өгч байгаа бөгөөд бид бэлэн байдалд байх болно” хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү их буугаар буудсаны улмаас далайд загасчлахаар гарсан завьтай хүмүүс эрэг рүү зугтан гарчээ. Хойд Солонгосын цэргийн хүчнийхэн хилийн дагуу тарж байрласан байдалтай байгаа бөгөөд одоогоор дахин аль нэг тал нь их буугаар буудаагүй байна. Ямар нэг хохирлын талаар мэдээлээгүй ажээ.

 Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top