Дуучин бүсгүй саяхнаас 38 настай Оросын иргэн бизнесмэн залуутай болзож эхлээд байгаа талаар хэвлэлийнхэн шуугиж гарлаа. Залуугийн нэрийг одоохондоо маш нууцалж байгаа бололтой. Ямартаа ч Москвагийн нэгэн томоохон продюссерийн компанийн эзэн гэдэг нь тодорхой болжээ. Хосууд жилийн өмнө Парист танилцсан байна. Хамтдаа романтик уикенд хийсэн ч гэнэ. Хамтдаа ресторанд хооллож, клубээр зугаацаж, дарвуулт хөлгөөр аялан далайн эрэг дээр амарсан талаарх олон факт хэвлэлүүдээр дөнгөж нийтлэгдэж эхэлж байна. Харин саяхан тэднийг Парисын "Le Meurice" ресторанд халуухнаар үнсэлцэж байхад нь папарацциуд зургийг нь авч чадсан ч дуучны бие хамгаалагчид араас нь гүйцэн очиж фотоаппаратыг нь хураасан гэнэ. Ирэх есөн сард Гага орос залуугийнхаа хамтаар Ницца дахь Карл Лагерфельдын виллад зочлохоор төлөвлөөд байгаа бололтой. Ингэхдээ хувийн хамгаалалтандаа францын DST-гийн тусгайгийнхныг нэмэгдүүлэх ажээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )