Румменигге хөлбөмбөгт хувьсгал хийнэ хэмээжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

Европын хэд хэдэн хөлбөмбөгийн клуб УЕФА /Европын хөлобөмбөгийн холбоо/-гаас гарахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна. Европын хөлбөмбөгийн клубүүдийн холбооо /ECA/-ны тэргүүн Карл-Хайнц Румменигге УЕФА-гаа гадна цоо шинэ суперлигийг бий болгоход буруу зүйл байхгүй хэмээсэн нь өдгөө спортын ертөнцөд багагүй дуулиан дэгдээгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ECA-гийн бүрэлдэхүүнд европын 197 топ-клуб багтдаг. Британийн Guardian сонины мэдээлсэнээр бол одоогоор есөн том клуб УЕФА болон ФИФА /олон улсын хөлбөмбөгийн холбоо/ зэрэг байгууллагын бүрэлдэхүүнээс гарахад бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа ажээ. Үүнд: Мюнхений «Бавария», каталоны «Барселона», Мадридийн «Реал», Английн «Арсенал», «Ливерпуль» болон «Манчестер Юнайтед», «Челси» мөн Миланы «Интер» зэрэг супер клубүүд нэгдээд байгаа гэнэ. Топ-клубүүдийн тэргүүний хувьд УЕФА-г авилга хээл хахууль хэт автсан. Албан тушаалын төлөө дотроо дайтдаг гэсэн хэд хэдэн зүйлээр дээрх клубүүд буруутгаад үүнд зоригтой шинэтгэл хэрэгтэй хэмээн үзэж байгаа билээ.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top