Дэлхийн хөлбөмбөгийн фанатуудад нэгэн баяртай үйл явдал тохиох гэж байна. Өдгөө 70 настай Пеле /Эдсон Арантес до Насименто/ төрөлх «Сантос» багтаа эргэн тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Клубын маркетингийн захирал Армей Нетугийн мэдээлсэнээр дэлхийн хөлбөмбөгийн амьд домог маань Японд болох клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр багийн бүрэлдэхүүнд Пелег тоглуулах юм байна. Хэрвээ «Сантос»-ийг финалд шалгараад «Барселона»-тай таарах юм бол талайд Пелетэй хамт «Барса»-гын довтлогч Лионел Месси гарч ирэх гэнэ. Ирэх 10 сард Пеле 71 нас хүрнэ. Тэрээр хамгийн сүүлд 1977 онд талбайд гарсан бөгөөд тухайн үедээ америкийн «Нью-Йорк Космос» багт тоглож байсан юм.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )