АНУ амаа удаан хамхиж чадсангүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

Сирид аллага үргэлжилсээр байгаа энэ үед АНУ Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадыг албан тушаалаасаа огцрохыг шаардахаар зэхэж байгаа хэмээн CNN агентлаг мэдээлжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй Америкийн засаг захиргаа зөвшилцсөний дараа энэ шаардлагаа хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Башар Асадыг албан тушаалаас нь хүчээр буулгах асуудал АНУ хийгээд НАТО-гийн гишүүн орнуудын Засгийн газрын түвшинд урьд өмнө нь нэг биш удаа яригдаж байжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт тайвнаар жагсч байсан босогчдын эсрэг Сирийн засгийн газар хүч хэрэглэсэн явдалд гүнээ харамсч байгаагаа илэрхийлээд хүчирхийллээ зогсоохыг уриалсан билээ. Гэсэн хэдий ч Аюулгүйн зөвлөлөөс Асадыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд учир нь Сирид болж буй үйл явдал нь Аюулгүйн Зөвлөлийн оролцох хэрэг биш гэж Хятад, ОХУ-ын төлөөлөгчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top