“Өмнөдийн хийсэн алхам эмгэнэлтэй хошин үйлдэл” гэв

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

БНАСАУ-ын их буу “лхагва гарагт Шар тэнгисийн хилийн орчимд гал нээгээгүй” гэж Соонгос хооролндын цэргийн хэлэлцээнд оролцдог Умард Солонгосын төлөөлөгч мэдээллийн ЦТАК агентлагт мэдэгджээ.

Тэнд үнэхээр дэлбэрэх чимээ сонсогдсон, гэхдээ Умард Солонгосын “эдийн засгийн томоохон нэг объектын барилгын ажил явагдаж байгаа” Хванхэ-Намдо мужаас тэр чимээ гаргасныг төлөөлөгч тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр БНСУ-ын эрх баригчид хойд хилийн зааглах зурвасын орчимд өдөөн хатгасан буудлага үйлдсэн мэтээр Солонгосын ардын армийн тухай “ташаа мэдээлэл” хийжээ. Түүгээр зогсохгүй Өмснөд Солонгосын тал “юун дэлбэрэлт болохыг тодруулаагүй байж” их буугаараа замбараагүй гал нээснийг БНАСАУ-ын төлөөлөгч хэлээд, Өмнөдийн хийсэн алхмыг эмгэнэлтэй хошин үйлдэл гэж нэрлэсэн байна.

БНАСАУ-ын талын их бууны сум Шар тэнгис дэх Солонгос хоорондын хилийн ойролцоо дэлбэрсний хариуд Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин хариу гурван гал нээсэн тухай лхагва гарагт тус бүс нутгийн мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд Пхеньян, Сөүл хоорондоо их буугаар буудалцаж, улмаар хүний амь, тэр дундаа Ёнхпхёндо арлын энгийн номхон иргэн амь үрэгдсэн хэрэг гарсан юм. Ингэж буудалцсанаас болж хоёр талын харилцаа эрс хурцадсан билээ. Иймэрхүү хэрэг явдал нь Солонгос хоорондын усан хилийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаагаас болж гардаг байна. Сөүлийн хамгаалах гэдэг хойд хилийг Пхеньян хүлээн зөвшөөрдөггүй. БНАСАУ-ын хувьд их ашиггүй энэ зурвасыг 1950-1953 оны Солонгосын дайны эцэст НҮБ-ын цэргийн командлал дангаар тогтоожээ. Пхеньян усан хилийг Солонгосын хойгийг хоёр хэсэг хуваадаг цэрэггүй зурвас руу шилжүүлэхийг шаарддаг аж. Гэвч АНУ, Өмнөд Солонгос хоёр энэ шаардлагыг хүлээж авдаггүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top