Онлайнаар хөөмий сургах боломжтой анхны цахим хуудас нээгджээ. Америкийн хөөмийч Стив Склар анх удаа www.khoomei.com цахим хуудсаар дамжуулан хүмүүст хөөмий заахаар боллоо. Анх Тува улсад байхдаа хөөмийлж сурсан Стив Склар нэг хичээлээ 20-30 доллараар үнэлж байгаа аж. Стив тус сайтаар дамжуулан амьсгаагаа хэрхэн хуваарилах, хөөмийн анхан шатны мэдэгдэхүүн, хөөмийн төрлийг заах аж. Түүний шавь нарын нэг Деван Миллер цахим хуудсан дахь сэтгэгдэлдээ “Би хөөмийг Монгол, Тувад очиж сурсан. Дараа нь Стивээр заалгасан. Хөөмий уламжлал, ёс заншлыг хадгалсан төдийгүй XXI зууны урлаг болно” гэжээ. Хөөмийн урлаг сонирхдог хэн бүхний өмнө Стив Скларын цахим хуудсаар дамжуулан заах хөөмийн хичээл нээлттэй аж. Сонирхуулахад, тус цахим хуудсанд хөөмийн хичээлээс гадна Тува улсын тухай мэдээлэл болон Стив Скларын аяллын тэмдэглэлүүд зэрэг сонирхолтой зүйлс багтдаг юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 4 )
Хөөмий сурах гэсийн
Үнхээр гайхалтай
Хөөмий сурах гэсэн юм
Маш сайн байна гэхдээ монгол хүн заавал ойлгомжтой байх