Эванжелин Лилли дахиж төрөхгүй, бас кинонд тоглохгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13

“Амьд үлд” хэмээх сериалаар дэлхийн хэмжээний танил болсон Лили жинхэнэ гэрийн эзэгтэй, халамжит ээж болжээ. Түүний нялх хүү нь дөнгөж хоёр сар хүрч байна. Хүүгийн анхны зургийг Ванкуверийн нисэх буудалд авсан нь энэ. Өдгөө 32 настай Эванжелин Лилли сүүлийн үед нойр муутай хонож байгаа нь илт. Тэрээр хэвлэлийнхэнд: -Би сайн ээж л баймаар байна. Нам тайван амьдралыг ямар их хүсэж байна гээч. Дахиж кинонд тогломооргүй санагдаж байна. Одоо ахиад төрөхгүй гэдгээ амлая. Хэзээ нэгэн цагт хүүхэд үрчилж авч болох юм хэмээн сэтгэгдэлээ нуулгүй дэлгэжээ.  

Бэлтгэсэн Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top