Тилан Блонди бол аравхан насандаа загварын ертөнцийг шуугиулаад байгаа бяцхан модел юм. Түүний зураг өнгөрсөн оны 12 дугаар сард “Vogue Paris” сэтгүүлийн нүүрэнд гарч дэлхий нийтийг цочроож байсан. Учир нь тэрээр энэ сэтгүүлд яг л том хүн шиг нүүрээ будаж, өндөр өсгийт өмсөж тэднээс ч ялдам, тачаангуй төрхийг гаргасан нь олон хүнд тийм ч таатай санагдаагүй нь мэдээж. Тэдгээр зургийг олон хүн шүүмжилсэн ч тэрээр зарим моделийн хичээгээд ч гаргаж чадахгүй төрхийг дөнгөж аравхан насандаа гаргаж чадсан нь гайхалтай. Түүний зургийг Gucci, YSL зэрэг дэлхийн алдартай брэндийн загвар бүтээгчээр ажиллаж байсан шилдэг загвар зохион бүтээгч Том Форд тус сэтгүүлд нийтлэхийг зөвшөөрсөн юм. Клаудиа Шифферийнхээс ч тэгш хэмтэй нүүр царай, Жессика Уайттай ижил төрхтэй тэрээр дөрвөн настайдаа анх загварын тайзан дээр гарч байсан бөгөөд модел болох гэж төрсөн гэмээр авьяас түүнд байдаг. Тиймээс түүний авьяасыг олон хүн биширч Тиланы фэн клубыг байгуулаад байгаа юм.
Шилдэг загварын агентлагууд ч түүнийг олж харсан бөгөөд одоогоор Марк Жакобтай гэрээгээр ажилладаг аж. Магадгүй эцэг эх нь түүнийг ийм их амжилтанд хүргэсэн байж ч болох юм. Тиланы ээж Францын телевизийн сэтгүүлч, хүүхдийн хувцасны загвар зохион бүтээгч Вероника Лубри бөгөөд түүний аав хөл бөмбөгийн мэргэжлийн тоглогч асан нэгэн юм. Тэрээр аравхан наснаасаа өөрийн амжилтаа эхэлж байнаа гь дэлхийн хамгийн бяцхан алдартнуудын тоонд түүнийг зүй ёсоор багтааж байгаа юм. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн даашинзыг урласан 12 настай хүү, Гүүглийн хамгаалалтын шилдэг программыг зохиож тэргүүн байр эзэлсэн 17 настай охин гэх мэтээр бяцхан алдартнууд шинээр төрсөөр л...
Гэвч Тилан охин загварын ертөнцөд алдаршиж, хэтэрхий эрт амжилтын гараагаа эхэлж байгаа нь түүнийг Майкл Жексон, Линдсей Лохан, Бритни Спирс нарын амьдралыг давтахгүй гэх баталгаа үгүй. Тэрээр одоогоор дэлгүүрээс өөрөө юм худалдаж авч чадахгүй нь мэдээж. Тиймээс эцэг эх нь л энэхүү зурагны гол бураатан. Гэвч тавхан жил л хүлээчихвэл тэрээр дэлхий даяар алдартай цөөхөн шилдэг моделийн нэг болох нь ойлгомжтой.
Ээж нь саяхан түүний нүүр хуудсанд, “Сайн байцгаана уу, би Тиланы ээж байна. Түүний найман сарын өмнө сэтгүүл дээр гарсан зургуудыг нүүр хуудаснаас нь устгахаар шийдлээ. Учир нь энэ хэтэрхий их шуугиан тарьж байна. Тилан энэхүү шуугианыг одоогоор мэдээгүй байгаа. Тэр дэндүү жаахан байна. Би түүнийг хамгаалахыг хүсч байна. Үүнийг тэр өөрөө хүсээгүй, буруу, зөв байсан талаар ч мэдэхгүй. Та бүхэн түүнийг ойлгон эерэгээр хүлээн авна хэмээн найдаж байна” гэж нийтэлсэн байна. Хүмүүс түүнийг том хүн шиг хувцасласан ч бай, үгүй ч бай хүлээн зөвшөөрөх байсан нь мэдээж. Түүний биеийг аав ээж нь төрүүлснээс биш, ухаан, авьяас зэргийг өөрөө олж авсан. Тэр хэдхэн жилийн дараа өөрийн хүчээр загварын ертөнцөд цахиур хагалах нь мэдээж...
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )