Галт тэрэг осолдсоны улмаас 30-аад хүн бэртлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 13


 Польшийн нийслэл Варшав хотоос өмнө зүг Катовице хот руу зорчиж явсан галт тэрэг өчигдөр замаасаа гарч онхолдсоны улмаас 30 орчим хүн бэртжээ. Тус улсын “Intercity” хэмээх төмөр замын компанийн галт тэргэнд 280-аад зорчигч аялж явсан бөгөөд осол гарсан даруйд түргэн тусламж, цагдаа болон гал унтраах ангийнхан ослын газарт цаг алдалгүй ирж, ажилласан байна. Осолдсон дөрвөн вагоны нэг нь төмөр замаас бүр гарч, хөмөрсөн байдалтай байна гэж орон нутгийн мэдээллийн агентлаг мэдээллээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top