Энэхүү сонирхолтой үйл явдал манай урд хөршид болжээ. Нэгэн эр дурлалт бүсгүйтэйгээ нэг гэрт орохыг хүсэж өвөрмөц аргаар гэрлэх санал бодож олжээ. Тэрээр өөрийн 48 найздаа луувангийн өмсгөл өмсүүлэн хотын гудамжаар бүжиглүүлсэн байна. Ингэхдээ луувангууд найзтай минь гэрлээч хэмээн дуулж байсан гэнэ. Луувангууд бүсгүйг ятгаж дийлсэн бөгөөд хосууд 12-р сард хуримаа хийхээр болсон.
Дурлалт залуу хайртынхаа дуртай өнгө, дуртай ногоог дуулуулж бүжиглүүлэх нь хамгийн зөв арга гэж бодож олсон бөгөөд өөрийнхөө энэ “үйл ажиллагаанд” 100,000 юань буюу 15,000 ам.доллар зарцуулжээ.
Валентины баярыг эс тооцвол Бээжин хотын талбай ийм романтик уур амьсгалтай байгаагүй бөгөөд гэрлэх саналыг харж зогссон бүсгүйчүүдийн харц атаархлаар дүүрэн байсан гэж өнөөдөр Синьхуа агентлагаас мэдээллээ.
А.Аюурзана
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )