Өнөөдөр БНСУ-ын үндэсний баярын өдөр

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Одоогоос 66 жилийн өмнө буюу 1945 оны энэ өдөр Өмнөд Солонгосын ард түмэн Японы дарлалаас чөлөөлөгдсөн билээ. Манай улс БНСУ-тай 1991 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. БНСУ-ын Ерөнхийлөгч 1999, 2006 онд манай улсад айлчилж, хоёр орны харилцаатай холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэжээ. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн урилгаар тус улсад хийх төрийн айлчлалаа ирэх ням гарагт эхэлнэ. Айлчлалын үеэр Монгол, БНСУ хоорондын худалдаа эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын хэмжээнд харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Мөн энэ үеэр Монгол, Солонгосын бизнес уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top