Сильвестр Сталлоне өнгөрсөн долдугаар сард 65 нас хүрсэн. Гэсэн ч өтөл нас түүнийг өмнөх шигээ зоримог эр хүний дүрээр боевик кинонд тоглоход саад болсонгүй. Тэрбээр ирэх сард дэлгэцнээ гарах “Тhе Ехреnd-ablеs” хэмээх киноны хоёрдугаар хэсгийн зураг авалтдаа ороод байна. Энэ кинонд кино ертөнцөд толгой цохидог Чак Норрисоос эхлээд Жан Клод Ван Дамм хүртэл тоглодог билээ. Сильвестр дэлгэцнээ ихэвчлэн баатрын дүрээр гардаг бол гэртээ дөрвөн бүсгүйгээс зугтаж, хонгил руу тэмүүлдэг энгийн нэг эр хүн аж.
-65 насны ойгоо тэмдэглээд хөгшрөх хэцүү юм хэмээн бодож байв уу?
-Үүнээс болж би бүр цурхиран уйлсан шүү(инээв). Эхэндээ та өөрийгөө үхэшгүй мөнх хэмээн бодож эхэлнэ. Би одоо кино болгон руу сүүлчийнх юм шиг дайран ордог болсон. Гэхдээ амьдрал гэдэг сайхан зүйл. Би ч сайн зугаацдаг. Надад сайхан дурсамж үлдсэн, уйтгартай амьдралыг туулаагүй. Харамсалтай нь би зарим кинонд тоглож чадахаа байсан. Яагаад гэвэл зарим кинонд сайхан бие хаатай байхыг шаарддаг.
-Гэхдээ та олон хүний хувьд урьдынх шигээ баатарлаг залуу хэвээр байгаа. Ингэхэд багадаа ямаршуу хүүхэд байв?
-Хэн ч надад анхаарал халамж тавьдаггүй байлаа. Би зожиг, үгээ зөв дуудаж чаддаггүй хүүхэд байсан. Тиймээс би хүмүүстэй ярилцаж, олны өмнө үг
хэлдэггүй байлаа. Хэрвээ намайг бульдогтой зүйрлэвэл энэ нохой арай илүү нүдэнд дулаахан байсан биз (инээв).
-Сургуульд сурч байхад ч хэцүү байсан уу?
-Үнэнийг хэлэхэд тэр үед л бүх зүйл сайхан байж. Би өөрийнхөө ертөнцөд амьдардаг байлаа. Супермений жинхэнэ шүтэн бишрэгч байсан болохоор өөрийгөө нисч чадна гэж бодоод дээврээс үсэрч байсан удаатай. Үр дүнд нь эгмээ хугалж билээ.
-Та хүндхэн хороололд өссөн байх аа?
-Тийм ээ. Миний өссөн газар Нью-Йорк даяар “Тамын гал тогоо” гэдгээрээ
алдартай хороолол байсан. Манайх халуун усгүй, 00-ийн өрөөндөө сав суулгаа угаадаг байв. Энэ газар хулгана, хархаар дүүрэн том хогийн сав л гэсэн үг.
-Та жүжигчин болохоосоо өмнө янз бүрийн ажил хийж байсан. Эдгээрээс аль нь хамгийн их дурсамж үлдээсэн бэ?
-Их сургуульд дөрвөн жил суралцаад Амьтны хүрээлэнгийн арслангийн торыг угааж цэвэрлэдэг ажилтай болсон. Загас хүргэж, театрт хүмүүсийг тарааж суулгадаг байлаа. Орой, шөнийн цагаар ажиллачихаад өдөр нь шалгуурт явдаг байсан.
-Та “Загалмайлсан эцэг” киноны шалгаруулалтад орсон гэж үнэн үү?
-Тийм ээ. Хэрвээ би тэрхүү шалгаруулалтыг давж чадсан бол сайхан байх сан. Даанч намайг засал чимэглэл тогтоогчоор ч аваагүй.
-“Рокки”-г бүтээх үеэр тулгарч байсан хүндрэл бэрхшээлүүдээ санадаг уу?
-Би түүх бичиж, түүндээ тоглохыг хүсч байсан. Гэтэл Роккийн дүрд продюссерүүд Берт Рейнольдс, эсвэл Роберт Редфордыг онцлоод байдаг. Надад луйвар хийх хүсэл огт байгаагүй юм. Даанч тухайн үед миний дансанд зуун доллар ч байгаагүй. Тиймээс би гол дүрд тоглохын тулд “Рокки” киног үйлдвэрлэх эрхээ зарсан. Хэрвээ би ийм үйлдэл хийгээгүй бол Роккийн дүрд тоглож чадахгүй байсан.
-Үр дүнд нь сайн, бас саар олон кино бий болсон?
-Хүлээн зөвшөөрч байна. Зарим нь үнэхээр муу кино болсон. Хамгийн аймшигтай нь “Зогс, ээж буудлаа шүү” кино. “Хэрвээ та хэн нэгнийг хөнөөхийг хүсвэл энэ “сайхан бүтээл”-ийг үзээрэй” хэмээн Сильветр Сталлоне “Роuг Ноmmе”-д ярьсан удаатай. Үүнээс хойш тэр нуран унаж, хэзээ ч өндийхөөргүй болсон. (инээв)
-Тэгээд та яагаад “Рокки-5”- д тоглох болов?
-Энэ бол цэвэр алдаа байсан. Хүмүүс ч энэ тэнэг киног үзэхийг хүсээгүй.
-Шинэ “Рэмбо”-д тоглох бодолтой явдаг уу?
-Шинэ “Рэмбо” хийх хэрэггүй. Тэр энэ ертөнцийн бүх хүний оронцгуудтай тулгарсан.
-Та эхнэр, гурван охинтой. Гэртээ цорын ганц эр хүн байх ямар вэ?
-Би хонгилд, өөрийн эрчүүдийн ертөнцөд цагийг өнгөрөөдөг. Миний оромжны үлдсэн хэсэг нь эмэгтэйчүүдэд хамаарна. Эргэн тойронд зөвхөн эмэгтэйчүүдийн эдэлж хэрэглэдэг зүйлс, амьтад ч гэсэн тэр хатагтай нарынх. Надад нэг хав бий. Хөөрхий хавыг минь ядаж хөнгөлчихсөн. Тэгэхээр надад ч бас ийм зүйл болж байна даа гэж би боддог. (инээв)
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )