Обамагийн нэр хүнд навс унажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд түүхэн доод түвшиндээ хүрч уналаа. “Gаllup” судалгааны компанийн мэдээлснээр америкчуудын 43 хувь нь Ерөнхийлөгчийнхөө хийж буй ажилд сэтгэл дундуур байгаа аж. Судалгааны дүнгээс үзэхэд АНУ-ын нийт ард иргэдийн 54 хувь нь Обамагийн үйл ажиллагааг сайшааж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн нэр хүнд унасан явдал сүүлийн үед эдийн засагт өрнөөд буй таагүй нөхцөл байдал, түүнчлэн бүгд найрамдахчуудын шүүмжлэлтэй холбоотой хэмээн “Fох News” агентлаг мэдээлжээ. Тухайлбал, “Standart&Poors” агентлаг АНУ-ын урт хугацааны зээлийн рейтингийг “ААА” байсныг “АА+”болгож бууруулснаар дэлхийн хөрөнгийн зах зээл уналтад орсон. Мөн бүгд найрамдахчууд эдийн засагт явуулж буй Обамагийн бодлогыг шүүмжилсэн нь нөлөөлсөн байна. Үүнээс гадна “S&Р”-ийн зээлийн рейтинг бууруулсан шалтгаанд ардчилагчид, бүгд найрамдахчуудын хооронд өрнөсөн өрийн дээд хэмжээний асуудлаарх маргаан оржээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top