Хуримдаа бэлдээд чухам завгүй яваа Ким Кардашиан өмнө нь гэрлэж байсан гэвэл та итгэх үү? Тэрээр 2000 онд 19 настайдаа хөгжмийн продюссер Дэмон Томастай гэрлэж байжээ. Дэмон Томас нь r&b чиглэлээр уран бүтээл тууривдаг бөгөөд Жастин Тимберлэйк, Пинк, Крис Бровен нартай хамтран ажилладаг юм байна.
Тэд 2004 онд таарч тохирохгүй гэсэн шалтгаанаар салж байсан бөгөөд Ким анхны гэрлэлтийнхээ талаар ам ангайдаггүй юм. харин 2007 онд үнэнийг нь олж мэдсэн сэтгүүлчийн “байцаалтад” арга буюу хариулсан гэдэг. Тэрээр анхны гэрлэлтийнхээ талаар: Тухайн үед хүүхэд байсан болохоор би яаран буруу шийдвэр гаргасан. Тэр гэрлэлтээс би ихийг сурсан. Одоо би гэрлэлтийн асуудалд алдахгүй гэдэгтээ итгэлтэй байна гэжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )