“Залуучуудыг Америк, Солонгос, Тайваньд тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна”

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 25

Бизнес ток
“Doctor of English” англи хэлний сургуулийн сургалтын менежер Б.Сосорбурам:
“Doctor of English”  англи хэлний сургууль нь Тэтгэлэгт Боловсрол Төвтэй хамтран гадаадын хэд хэдэн улсад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус сургууль нь англи хэлний бүтэн вакум сургалт болох “Галзуу хурд” брэнд сургалтаараа сүүлийн үед хэрэглэгчдийн таашаалыг хүртэж, англи хэлний сургалтын аргазүй дээр цоо шинэ амжилт гаргаад байгаа юм. Харин “Тэтгэлэгт Боловсрол Төв” нь дэлхийн өндөр хөгжилтэй 10 гаруй оронд тэтгэлэгт хөтөлбөрт Монголынхоо оюутан залуусыг зуучлах тал дээр 5 жилийн туршлага хуримтлуулсан байгууллага ажээ.
-Аливаа зүйлд нэр маш чухал байдаг. Сургуулийнхаа нэрийн утгыг тайлбарлаач?
-Одоо цагт хэрэглээний шаардлагад тулгуурлан монголчууд маань гадаад хэлийг тэр дундаа англи хэлийг түлхүү сонирхон судлах болсон. Мэдээж гадаад хэлийг сурах нь сайн боловч манайхан гүйцэд сайн сурахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг юм. Тиймээс ч манай сургууль англи хэлийг бүрэн гүйцэд зааж сургах, ядаж л тодорхой хэмжээнд дүрэм үзсэн ч ярьж чадахгүй байгаа хүмүүсийг, олон жил сурсан боловч одоог хүртэл энэхүү хэлийг бүрэн эзэмшээгүй хүмүүсийг гацаанаас гаргах, хаана ч явсан нүүр улайхааргүй англи хэлний боловсролтой болгохыг зорьдог. Үүнээс л нэрний маань утга харагдаж байгаа юм. Товчхондоо “Англи хэлний эмч” гэдэг үгийг бид сонгож авсан хэрэг. 
-Танай сургууль хэзээ байгуулагдсан бэ?
-2009 онд анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа 3 жилийн турш тасралтгүй, байнгын өсөлттэй явуулсаар ирлээ.
-Гурван жилийн хугацаанд хэдэн хүн танайд сурч төгссөн байна вэ?
-Нийт 5000 гаруй элсэгчдийг амжилттай сургаж, төгсгөсөн.
-Зах зээлд эрэлт байгаа учраас маш олон англи хэлний сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Танай төвийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Тийм ээ, олон сургалтын төв байгуулагдаж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ англи хэлийг суралцахаар бэлдэж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд аль сургалтын төвийг сонгох вэ гэдгээ эхлээд сайн судлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Бидний урдаа тавьдаг гол зорилго бол сургалтын чанар, арга зүй, эцсийн үр дүн. Тиймээс бид сургалтын хөтөлбөр, нэг ангид сурах хүүхдийн тооны хязгаарлалт, багш нарынхаа мэргэжил боловсролын тал дээр анхаарч ажилладаг. Манай сургуулийн нэг ангид 12-15 хүүхэд хичээллэдэг. Магистраас дээш зэрэгтэй, үндсэн багш нар хичээлээ удирддаг.
-Зарим онцгой сургалтын хөтөлбөрийнхөө талаар танилцуулаач?
-“Галзуу хурд” брэндийн бүтэн вакум сургалт байна л даа. Энэ сургалт бол асар богино хугацаанд эрчимтэй мэдээлэл өгөх зорилготой. Галзуу хурдаар англи хэлийг сурцгаая гэсэн уриатай энэ сургалт маань 196 цаг буюу 6 сарын программыг ганцхан сарын дотор багтааж үздэг. Өглөө 9 цагаас өдөр 16 хүртэл хичээл нь явагддаг. Долоо хоногийн зургаан өдөр хичээллэнэ. Даалгавар маш их өгөгддөг учраас өөрийгөө 100% чөлөөлж чадсан хүн л энэ сургалтанд суух боломжтой. Суугаад төгссөний дараа гарах үр дүн бол үнэхээр гайхалтай байгаа. Манай Галзуу хурд программаар хичээллэсэн сурагчид 100% сэтгэл хангалуун, маш өндөр үр дүнг үзүүлж чадаж байна. Энэ бол бидний ажлын үр дүн учраас манай хамт маш их баяртай байдаг аа. Галзуу хурдын бас нэг онцлог бол өдрийн хоол, ном, сурах бичиг үнэгүй олгогддоно.
-Танай төв цалинтай сургалт явуулдаг гэж сонсож байсан л даа. Энэ талаараа уншигчдад маань сонирхуулаач?
-“Монголд цор ганц цалинтай сургалт” гэдгээрээ манай суруугль олон нийтэд нэлээд танигдсан. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Манай сургуульд суралцаж байгаа хүн суралцаж байх хугацаандаа хэн нэгнийг сургуульдаа зуучлан суралцуулсан тохиолдолд тухайн суралцагчдаа зуучилж авчирсан хүнийх нь сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийг олгодог байгаа. Мөн сайн суралцвал дараагийн шатанд дэвшин суралбахдаа тэтгэлэгт цалин авах боломжийг бид бүрдүүлсэн.
  -20-иод төрлийн сургалт нь бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой байх...?
-Мэдээж өөр өөрийн гэсэн онцлогтой. Бид Монголын боловсролын салбарт анх удаа англи хэлний “Доктор Меню”-г зохион гаргасан. Хүн болгоны хэрэглээ харьцангуй өөр. Тухайлбал өдөржингөө ажилтай байгаа хүнд англи хэлний хэрэгцээ байх боловч сурах цагийн боломж нь хязгаарлагдмал байна. Тэгвэл ийм хүмүүст зориулсан цаг гаргах нь зөв байна. Гэх мэтчилэн хүмүүсийн хэрэгцээ, сонирхол, боломжид нийцүүлэн бид 20 гаруй төрлийн сургалтын хэлбэр бүхий меню гаргасан юм.
-Танай сургууль гадаадын их дээд сургуулиудад оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан зуучилж байгаа гэж сонслоо. Энэ талын товч мэдээллийг уншигчдад маань өгөөч ...?
-Манай сургууль гурван жилийн турш англи хэлний боловсролын үйлчилгээг үзүүллээ. Бид хамгийн гол нь энэ салбарт мэргэших хэрэгтэй байсан. Одоо бол сургалтын тал дээр бид тодорхой туршлага хуримтлуулж, амжилт олсон гэж үзэж байна. Манай сургуультай гадаадад оюутан зуучлах чиглэлээр хамтарч ажиллах саналыг гадаад, дотоодын олон байгууллага тавьж байсан. Бид энэ дундаас Тэтгэлэгт Боловсрол Төвийг сонгосон. Бидэнд тус төвийг сонгож ажиллах гурван үндсэн шалтгаан байлаа. Нэгдүгээрт тус төв бол зөвхөн мөнгөний араас хөөцөлдөж, хэт массыг хамарсан чанаргүй үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг. Хоёрт, энэ тал дээр туршлагатай. Гуравт, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг оюутан залууст санал болгож байгаа явдал нь нийгмийн сайн сайхны төлөө, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй байгаа учраас хамтарч ажиллах болсон. Манай хоёр байгууллага хамтраад эхний ээлжинд АНУ, Солонгос улс, Тайвань улсуудад оюутнуудыг хүссэн мэргэжлийнх нь дагуу тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Working Travel буюу зуны амралтаараа ажиллаж, аялах боломжтой хөтөлбөрийг ч санал болгож байна. Бидний өмнөө тавих эн тэргүүний зорилго бол чанар учраас хөтөлбөр тус бүрт цөөн оюутныг хамруулах болно.
-Хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжтой вэ?
-Манай сургуулийн төв байран дээр ирж мэдээллийг биечлэн авах шаардлагатай. Манай сургууль БГД, Сэрүүлэг дээд сургуулийн дэргэд байрлаж байна. Холбогдох утас: 91236666, 96613303.
 Ярилцсан Ж.Дулмаа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top