Эхнэрээ араар тавьсанд хилэгнэж 6 хүний аминд хүрэв

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17

Их Британийн Жерси аралд нэг гэр бүлийн зургаан хүний аминд хүрсэн аймшигтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ хэргийг үйлдсэн этгээд тодорчээ. “Mirror” сонинд бичсэнээр польш гаралтай, 30 настай Дамиан Ржешовский гэгч эхнэрээ араар нь тавьсанд хилэгнэн, түүнийг болон хүүхдүүд, хөршүүдээ хутгалж хөнөөгөөд, дараа нь амиа хорлохыг оролдсон байна. Энэ хэргийн улмаас нийт зургаан хүн амиа алджээ. Сэжигтнийг одоогоор байцааж байгаа аж. Хөршүүдийн мэдээлснээр хэрэг үйлдэх үедээ тэр маш их бухимдсан байжээ. Тэдний хөрш Брайан Ож, “Би гэртээ найзуудтайгаа сууж байтал гэнэт “Туслаарай” гэж хашгирах сонсогдсон. Бид шатаар бууж, хаалга нээтэл цусанд будагдсан охин хэвтэж байсан. Гэнэт нэг эр бүсгүйн араас хөөж зодож байгааг манай найз харсан. Үүний дараа бид түүний гарт хутга байгааг мэдсэн” хэмээн ярьсан байна. Өөр нэг хөрш Алекс Вамбуа, “Түүнийг хаалга нээх үед шалан дээр нэлийсэн цусан дунд хүүхэд хэвтэж байхыг харсан. Үнэхээр аймшигтай. Дараа нь тэр цагдаа иртэл хаалгаа дотроос нь түгжсэн” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top