Уран бүтээлч бүр урлагийн шинэ төрөл бий болгож, анхны төлөөлөгч нь болохыг хүсдэг. Тэгвэл энэ хүслээ хятадын нэгэн уран бүтээлч биелүүлсэн байна.Тодруулбал агч модны навчин дээр сийлбэр хийжээ. Навчны сийлбэрч Виктор Луй өөрийн мөрөөдлөө биелүүлсэн талаараа:1994 оноос энэ чиглэлийг нилээн сонирхох болсон. Хятадын цаасан урлалтай их төстэй болохоор навчин дээр сийлбэр хийнэ гэдэг тийм ч хэцүү биш. Цаасан урлал нь манай уламжлалт урлаг болохоор нэг талаас үндэсний урлалаа дэлгэрүүлж байгаа сайн талтай. Мөн навчаа зөвхөн намар л сонгож авдаг. Шавжинд идүүлээгүй судал ихтэй навч сонгох нь чухал . Учир нь судал ихтэй навчаар сийлбэр хийхэд хялбар байдаг. Сийлбэр хийхээсээ өмнө навчаа 5 цагийн турш буцалгаж бактерийг нь устгадаг. Нэг навчин дээр сийлбэр хийхэд тухайн навчний 50-60 хувь нь үгүй болдог. Тиймээс сийлбэрээ хийж дууссаны дараагаар маш болгоомжтой хатаах шаардлагатай. Нэг навчин дээр сийлбэр хийхэд 10 өдөр болдог.
Тэрээр өөрийн бүтээлээ онлайн худалдаагаар борлуулж байгаа бөгөөд үнийн хувьд 99-224 ам.долларын өртөгтэй байгаа гэнэ. Түүний бүтээлээс Мона Лиза, Есүс Христийн сийлбэр олны таашаалд хамгийн их нийцсэн байна. Тэрээр өөрийн бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.
А.Аюурзана
Сэтгэгдэл ( 0 )