Ливийн удирдагч Муаммар Каддафи өчигдөр Ливийн үндэсний телевизээр үг хэлж, дайнд бэлтгэхийг уриалжээ. Тэрбээр Ливийн Засгийн газрын сөрөг зэвсэгт хүчин болон НАТО-г эсэргүүцэх тулаанд бэлтгэхийг өөрийн дэмжигчиддээ уриалсан нь энэ. Энэ бол 8-р сарын 1-нээс хойш Каддафийн олон нийтэд хандан анх удаа хэлсэн үг юм.
Ливийн үндэсний телевиз Каддафийн хэлсэн үгийг нэвтрүүлсэн боловч дүрсийг нь харуулаагүй байна. Телевизийн нэвтрүүлснээс үзвэл, энэ нь "шууд нэвтрүүлэг" бөгөөд Каддафи утсаар үг хэлсэн ч техникийн саатал гарсны улмаас түүний үг хэдэн удаа тасалджээ.
Нийслэл Триполи хотоос баруун зүгт 50 орчим км зайтай оршдог Завиях хотыг эзэлснээ Ливийн сөрөг бүлгийн зэвсэгт хүчин энэ сарын 14-ний өдөр мэдэгдсэн боловч, нийслэ Триполи л хот Каддафийн цэргийн хяналтад байсаар байгаа юм.
Slava
Сэтгэгдэл ( 0 )