Хятадад 2008 оноос эхэлж баян чинээлэг хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэж “Bain & Co” болон “China Merchants Ваnк”-ын шинжээчид тооцоолжээ. Эдгээр баячуудын ихэнх нь өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдаггүй тул гадаадад амьдрахыг илүүд үздэг байна.
Судалгааны дүнгээс харахад, 10 сая юанийн /1.5 сая ам.доллар/ хөрөнгөтэй баян иргэдийн тоо 2008 оноос 590 мянган хүнээр нэмэгджээ. Харин өнгөрсөн онтой харьцуулахад баячууд нь 90 мянгаар олширчээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ онд Хятадын баян чинээлэг хэсгийн актив нь 18 хувиар өсч, 18 их наяд юань буюу 2.7 их наяд ам.долларт хүрэх гэнэ.
“Bain &Со Жонсон Чнга” компанийн санхүүгийн асуудал эрхэлсэн захирлын ярьснаар, БНХАУ-д баячуудын тоо нэмэгдэж байгаа нь нэг их сонин юм биш. Яагаад гэвэл бусад орныг бодвол Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хүн амын амьдралын түвшин дээшилж байна гэнэ.
Хятадын баячуудын эх оронч сэтгэлгээ сүүлийн жилүүдэд хувирч, 15 сая ам.доллараас их хөрөнгөтэй хүмүүс нь гадаадад цагаачлах болсон бөгөөд одоо нийт саятнуудын 47 хувь нь гадагшаагаа гарах хүсэлтэй байгаа нь судалгаагаар гарчээ. Шинжээчид, цагаачилж гарч байгаа саятнуудын гол шалтгаан нь улс орных нь улс төрийн нөхцөл байдал таалагддаггүй гэж үзсэн байна.
Манай урд хөршийн Засгийн газар нийгэмд нь тааламжгүй болоод саятнуудтайгаа хатуу харьцдаг аж. Авилгалд өртсөн орон нутгийн баячууд олон жилээр шоронд хоригддог байна. Тухайлбал, өнгөрсөн оны дундуур тус улсын хамгийн баян гэгдэх “GOME”-ын үүсгэн байгуулагч Хуан Гуанюй хууль бус үйл ажиллагаа болон хээл хахуулийн асуудлаар 600 сая юанийн /88 мянган ам.доллар/ торгууль хүлээж, 14 жилийн ял авсан юм.
Судалгаагаар хятадуудын гадагшаа гарч буй бас нэг шалтгаан нь баячууд хүүхдүүддээ өндөр боловерол олгох зорилготой холбоотой юм. Өнөөдрийн байдлаар Хятад дахь бүх дээд сургуулиуд олон улсын шаардлагыг хангадаггүй аж. Дэлхийн их сургуулиудын дунд явуулсан сүүлийн судалгаагаар Хятадын ямар ч их сургууль эхний 100-д ороогүй ажээ.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )