Венеци: Дурлалын диваажин...

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

Венеци! Энэ хотын нэрийг сонсоогvй хvн гэж байхгvй биз ээ. Тvvний талаар зөвхөн дуу алдсан хамгийн сайхан vгсийг сонсох болно. Гайхалтай, vлгэрийн мэт, vнэхээр романтик, цорын ганц, гэгээн гуниг гээд л… Тэгээд ч Венеци нь хэзээ ч давтагдашгvй мэтээр усан дээр байрладаг болохоороо хэн бvхнийг гайхшран дуу алдуулахгvй байж чадна гэж vv? Ийм өвөрмөц байршилтай тул 1500 жилийн настай энэ хотоор явган эсвэл усан завиар л аялах болдог. 118 арлаас бvрдсэн хотыг холбодог олон тооны гvvрээр алхалах нь vлгэр гэмээр... Нөгөөтэйгvvр хотыг урлагийн бvтээл, романтикуудын өлгий, зохиолч, яруу найрагч, зураач, уран барималч, хөгжимчидийн нутаг хэмээдэг.

Ингээд та бvхнийг хэсэгхэн хугацаанд ч гэсэн Венециэр аялуулах vvрэг надад ноогдлоо. Аялалдаа гарцгаая.

Ирцгээлээ шvv?!

Хэрвээ та галт тэргээр ирж байгаа бол Santa Lucia хэмээх өртөөн дээр буугаарай. Харин машинаар аялж яваа тохиолдолд төмөр хvлгээ Рима хэмээх талбайд, тэнд зай байхгvй бол олны жишгээр S. Giuliano болон Punta Sabbioni-гийн зогсоолд тавибал найдвартай. Бас нэг ирж болох гарц байгаа. Онгоц. “Марко Поло” нисэх онгоцны буудалд газардаад машин прокатаар авч Венеци рvv орохын тулд А4 хурдны замаар давхиж гарна шvv дээ. Энэ зам нь нөгөө vзvvртэй Венецийг Туринтай харин эсрэг талдаа Триесте хотуудтай холбодог. Мөн хотын төв руу нисэх буудлаас нийтийн унаа ч явна. Автобус өглөө 05.00 цагаас шөнийн 24.00 цаг хvртэл нь vйлчлэх бөгөөд 30 минут тутамд хvнээ дvvргэж аваад давхиж өгнө дөө. Гурван еврогийн vнэтэй тасалбарыг нь касснаас эсвэл автобусан дотроосоо ч авчихна. Зам сайхан тул та хагас цаг давхиад л нөгөө vлгэрийн оронд хvрээд ирнэ. Адал явдалд дуртай хvн байвал нисэх буудалаас хот руу усан замын такси эсвэл моторт завиар очиж болдог. Харин vнэ нь нөгөөдvvлээсээ өөр л дөө. Vнэтэй гэх vv дээ.

Нийтийн унаа

Венецийн нийтийн тэврийг нуруундаа vvрдэг ганц унаа бол “Vaporetto” гэдэг усан онгоц юм. Энэ нь манайхаар бол тогтсон зогсоолтой, тасалбартай, өөр өөрийн маршруттай автобус л гэсэн vг. Нисэх буудал эсвэл галт тэргэнээс гарч ирэнгvvт тэдгээр усан трамвай гэмээр “юмнууд” хvлээгээд зогсож байна. Ийм усан тармвайгаар аялахад тасалбар авах ёстой. Таксийг Biglietteria /билерийн касс/-аас эсвэл автомат тvгээгч, завьны шалгагчаас авч болдог. Үнийн хувьд харилцан адилгvй нэг хоёр буудал явахад гурван хvн дундаа 3.5-8 евро төлнө. Харин өдөржин /24-72 цаг/ зугааацая гэвэл 10.50-22 евротой байхад хангалттай.

Венецийн нарийн гудамж, усан замаар аялах хэн ч гэсэн гондольер өмсдөг. Энэ нь усанд унах зэрэг болзолшгvй аюулаас сэргийлэх хий бvхий хантааз, хамгаалалтын малгай байдаг.  Мөн хувийн моторт завьнууд өдөржингөө vйлчлэхэд бэлэн байж байдаг. Такси л гэсэн vг. Үнэ нь нөгөө шугамын унаанаас ялимгvй өндөр, голын нэг эргээс хөдлөн аялж байгаад нөгөө эрэгт гарахад цагт 50 евро төлдөг.

Хаана буудаллах вэ?

Венец нь аялал жуулчлалийн хамгийн том хотуудын нэг тул энд зочид буудал /”albergo”/ харьцангvй олон байдаг. Усан дээр орших хотынхон таныг амьдрахад таатай гэх нэг одтойгоос авахуулаад таван одтой буудлууддаа хvлээн авахад бэлэн. Энгийн хөлсний өрөөнvvд ч бий. Ихэнх зочид буудлууд нь яг эрт vеийнхээ хуучны архитектураа хадгалсан байх бөгөөд дотоод интерьер нь орчин vеийн, vйлчилгээ нь дээд зэрэг. Өрөөнvvдийн тухайд бол дотоод vйлчилгээ, орчны харагдах байдал зэргээсээ хамааран өөр өөр байх болно. Хэрвээ та дээд зэрэглэлээр амарч аялахаар ирсэн бол гайхалтай барилга, vзэсгэлэнтэй засал чимэглэл бvхий таван одтой буудлыг сонгоорой. Vvнд Hotel Danieli, Hotel Gritti Palace, Luna Hotel Baglioni зэрэг таван одтой, vйлчилгээ өндөртэй буудлууд тооцогддог.

Эдгээр алдартай зочид буудал нь урт удаан цаг vеийн тvvхийг өөртөө агуулах бөгөөд гайхалтай уран байдал, чимэглэл болгосон vнэт уран зураг зэргээрээ дэлхийд зартай. Ийм харшид буудалсан эзэн нь янз бvрийн vнийг төлнө. 100-300, 500-800 евро хоногт. Мөн улс орны тэргvvн, нэр алдартай хvмvvст зориулсан тусгай өрөөнvvд нь хоногийн хэдэн мянган еврогоор л яригддаг.

Тэгвэл гурван одтой буудлууд хотын хамгийн сэтгэл хөдөлгөм газруудад байрладаг байна. Гэхдээ нэг зvйлийг хэлэхэд эндхийн буудлуудын од нь багасах тусам vйлчилгээ нь муудна гэж байхгvй шvv. Огтын ялгаагvй гэхэд болох байх. 40-200 евро төлөөд тансаг буудалд гэртээ байгаа юм шиг л “тарвалзаж” болно.

Юу vзэх вэ?

Хот тэр аяараа том музей л гэсэн vг. Жинхэнэ гоо сайхныг vнэлж мэддэг хvний хувьд бол диваажин гэж болно. Эндхийн хамгийн алдартай байгууламж бол цагтаа хотын удирлагын байр байсан Дожейн Ордон /”Palazzo Ducale”/. Мөн Гэгээн Маркийн сvм vзэх ёстой газрын нэг. Тэд Сан Маркогийн талбайн хоёр хэсэгт өөд өөдөөсөө харан сvндэрлэнэ. Бас нэгэн байгууламж бол Ponte Dei Sospiri-гийн гvvр. Тухайн vед уг гvvрийг барьсан бvх ажилчдыг хороосон бөгөөд энэ нь нууцлалтай холбоотой байсан ажээ.

Тэдгээрийн дараа цаашаа vзэх юм дуусашгvй. Canal Grande-г холбосон Риальтогийн Гvvр /”Ponte di Riatto”/-нээс Венецийн төв гудамжийг алган дээрээ тавьсан мэт харж болдог. Цаашаа яваад Gallerie dell’Accademia хэмээх музей таарна даа. Энд XIV-XVIII зууны vеийн Венецийн хамгийн алдартай уран зураачдын маш олон тооны бvтээлийг байрлуулсан байдаг. Тэгээд нарийн гудамж, жижиг гvvрvvд, цамхаг, цэцэрлэг гээд vзээд барахгvй их зvйл Венецид бий.

Карнавал-Венецийн бас нэг нэрийн хуудас

Энэ арга хэмжээ маш өргөн цар хvрээтэй зохион байгуулагддаг. Карнавалд илбэ шидийн гэмээр vзvvлбэрvvд, vзэсгэлэнт хатагтай нар, дундад зууныг санагдуулсан өвөрмөц хувцас, алдарт венеци-маскууд ашиглагдана. vнэхээр vлгэрийн ертөнц, гоо сайхны сахиусан тэнгэр, дагинас амилсан мэт… Баярын өдрvvдэд хотын бvх талбайд тоглолт болж,  гэрэлт салют харван, хөгжим тасралтгvй эгшиглэхийн зэрэгцээ дарсыг эмэгтэй эрэгтэй гэлтгvй баруун солгойгvй ууна. Ойролцоогоор хоёр өдөр vргэлжлэх карнаваль нь нэгдvгээр сарын сvvлээр эхэлж хоёр сарын эхэн гэхэд дуусна даа.

Хоолны тухай товчхон

Биднийхээр бол Венецийн гал тогооны энгийн итали маягын амттай л гэж боддог. Хамгийн эхлээд гоймон болон махан хуурганд зориулагдсан пастаг дурьдахгvй бол болохгvй байх. Тvvнчлэн пастанд хэрэглэдэг төрөл бvрийн соус /”salsa”/-ыг улаан лооль, оливийн тос, самар, бяслаг, татсан мах гээд олон тансаг идээний тэргvvтнээр хийхэд салахын аргагvй. Бэхжvvлэгч пармизан /”parmigiano”/, зөөлөн бяслаг моццарелла /”mozzarella”/, холимог бяслаг /”formaggio”/ болон бусад амтлагчаар өөр өөрийн онцлогтой хийгдсэн алдарт итали пиццаг амталсан хэн ч гэсэн Венецийг хэдэн жилдээ л мартахгvй байх. Хоолны vеэр италичууд дарсгvй байна гэвэл алдас болно. Сайхан хоолны араас сайн дарс ч гэдэг. Итали тэр дундаа Венецийн эртний уламжлалаар хийсэн дарс ч… Хооллосныхоо дараа эсвэл голдуу өглөөний цайндаа тэд vргэлж кофе ууна. Италичууд өөрсдийн кофегоороо алдартай хойно доо, уухаас ч биш яахав. Энэхvv амттай ундааг бvх баар, ресторан, траттори /”trattoria”/-д ууж болно. Кофег намууухан хөгжмийн аянд уухад улам тансагийг мэдэрдэг гэж италичууд ярьдаг. Тэгвэл Венецид Сан Маркогийн талбай дээр ийм боломжийг олгох хэд хэдэн баар, паб, ресторан бий шvv. Тэнд нэг аяга нь 5-10 евро байх нь энvvхэнд. Харин харьцангуй хямд, боломжийн vнэтэй кофег хотын хаанаас олж болно л доо. Харин тэдгээр vнэ багатай газарт орсон бол vнэтэй ширээнд нь суулгvйгээр текэн дээр зогсож уувал vнэ нь ердөө 1-2 евро болчихдог. Иймээс ч италичуудын /европын бvх оронд адилхан/ хувьд аль болох текэнд зогсож кофе эсвэл шар айргаа шимэх дуртай байдаг. Тvргэн хоол /”fastfood”/-ны vйлчилгээ италид хvчтэй хөгжсөн. Макдональдс, Бургеркинг болон Италийн Спиццико /’spizzico”/ зэрэг дэлхийд зартай фастфууд Венецид бий. Хэрвээ та ресторанд орсон бол нэг хоолыг 10-15 еврогоор авах бол ийм мөнгөөр фастфуудэд цогц хоол аваад тойрон сууцгаана.

Венеци шопинг

Энд бvх төрлийн бэлэг дурсгалын зvйлсийг хvссэн хэлбэр загвар, өнгө vзэмжтэйгээр худалдаалдаг. Тэдгээрээс vнэт эдлэл, төмөр хийц, баримал, сав суулга, алдарт венеци маск, муранскийн шилэн эдлэл, уран зураг зэрэг зvйлvvд нь олны сонирхолыг их татна. Тэгвэл хамгийн эхлээд та энэ хотод ирснийх Венецийн маскийг сонирхох хэрэгтэй. Хотын аль ч гудамжнаас та энэ дурсгалын зvйлийг төвөггvй олно. Маш жижигээс аварга том хэмжээтэйг ч та сонгож болно. За, vнийн хувьд мөн л харилцан адилгvй дээ. Жижиг нь 10-15 евро байхад энгийн стандартынх нь 25-50 байх жишээний. Харин жинхэнэ гоёл чимэглэл, шигтгээ бvхий томууд нь 200 евро ч хvрэх тохиолдол бий. Үvнгvйгээр та Венециэс явна гэж санасны ч хэрэггvй.

Венецид нэг зовлон байдаг. Тэр нь усны төвшин жил ирэх тусам нэмэгдэж байгаа явдал юм. Одооных шигээ ийм маягаар нэмэгдээд байвал музей-хот удахгvй л живэх байх. Тэгэхээр Атлантидагийн араас орчихоос нь өмнө та Венеци рvv яараарай. Анх очсон хvн эхний өдөр хоёр цаг алхаад л эцэстээ хvртэл ядрах л байх. Гэхдээ зvгээрээ та дурлалын бас vлгэрийн оронд ирчихээд байна шvv дээ. Энэ бол хэзээ ч давтагдахгvй, хосуудын заавал үзэх дурлалын диваажин юм.

Бэлтгэсэн Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top