Судлаачид загварын ертөнцийн хатан хааны талаар сонирхолтой материалыг илрүүлжээ. Домогт загвар зохион бүтээгч Коко ШАНЕЛЬ хатагтайн намтарын тухай шинэ ном Америкт худалдаанд гараад байна. Нэр нь Sleeping with enemy, Coco Chanel’s secret war. Зохиогч нь Америкийн сэтгүүлч Хэл ВОГАН. Тэрээр Коког немецийн тагнуул байсан гэдгийг уг номоороо батлахыг хичээсэн гэжээ. 1940 онд 57 настай байсан Шанель нь Германы нацистийн цэргийн тагнуул байсан гэнэ. Дизайнер “Вестминстер” гэх нууц нэртэй Агент F-7124 гэсэн тусгай кодтой байжээ. Воганы батлаж байгаагаар Шанель нь немецийн элит тагнуулч барон Ханс Гюнтер фон Динклагийн нууц амраг нь байсан гэдэг. Тэр эрхэмийн туслалцаатай Коко дайны хүнд үед Парисийн Ритц отелийн долоон давхарт тансаг зэрэглэлийн өрөөнд амьдарч байв. 1941 онд Коко барон Луи де Вофреланы хамтаар Испани руу немецийн тагнуулуудыг нэвтрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Ингэснээрээ хатагтай 1944 Испанид очихдоо Гестапогийн офицероос ихээхэн хэмжээний мөнгөн гонорар авсан тухай ч уг номонд дурьдсан байна. Deutsche Welle-гийн мэдээлсэнээр Воган номондоо франц, англи, немеци болон америкийн дайны үеийн архивийн материалуудыг ашиглажээ.
Бэлтгэсэн Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )