Арабын нийслэл Санагаас зүүн хойно 40 километр дэх Архаб суурин дах оршин суугчид төр засгаа эсэргүүцсэн тэмцэл хийсний төлөө засгийн газраас мягмар гарагт бөмбөг дэлбэлжээ. Арабын Засгийн газраас босогчдыг дарах зорилготойгоор Архабыг агаараас бөмбөгдсан бөгөөд сууринд 45 танктай дайралт хийж байдлыг улам ширүүсгэсэн байна. Энэ үеэр 26 хүн нас барж, олон хүн гэмтсэн аж. Төр засаг нь үүнийгээ буруу зүйл биш, зөвхөн хууль зөрчиж буй тэмцэгчдийг дарсан гэх үзлийг баримталж байгаа гэжээ. Бөмбөгдөлтөд өртөгсдийн дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу байсан тухай нутгийн гэрчүүд мэдүүлжээ. Гэсэн ч босогчид Засгийн газрын цэргүүдэд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Тус нутгийнхны Засгийн газрын эсрэг хөдөлгөөн дахин ширүүсэх магадлалтай байгаа юм. Энэ дайралтаас үүдэн дор хаяж таван танк эвдэрч гэмтсэн аж.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )