Өнгөрсөн долоо хоногийн Англи дахь бослогыг фэйсбүүкээр уриалсан хоёр залуу баригджээ. Хэрэгтнүүдийг нутгийн цагдаагийн ажилтнууд фэйсбүүкийн хуудсаар нь дамжуулан шуурхай ажилласны үр дүнд баривчилсан байна. Тэд хоёул хэргээ хүлээсэн бөгөөд тэднийг хүмүүсийг буруу зүйлд санаатайгаар уриалан ятгасан, мөн шүүхийн тогтоолыг биелүүлээгүй гэж эрүүгийн хуулийн 44, 46-р зүйл ангиар шийтгэх аж. Мөн хоёр залууд шүүхээс 10 жилийн ял төлөвлөөд байгаа тухай мэдээлжээ. Хэрэгтнүүдийг Jordan Blackshaw, Маrston гэдэг бөгөөд 21, 22 насны залуус аж.
Фэйсбүүкийн хуудсанд наймдугаар сарын 9-нд буюу эхний өдөр "13-16 цагийн хооронд Northwich хотын төв МсDonald рестораны ойролцоо тусгай цугларалтад явцгаая", дараагийн өдөр нь 19-22 цагийн хооронд бичлэгээ байрлуулж хүмүүсийг тус бослогод уриалжээ. Хамгийн анхны сэтгэгдлийг хэрэгтэн Вlackshaw "Энэ цугларалт нь бидэнд маш их хэрэгтэй, тиймээс энд бид бүгд очих хэрэгтэй" гэсэн утгатай зүйл бичсэн аж.
Албаныхны хэлж буйгаар гэм хэрэгтнүүд бослогыг фэйсбүүкээр маш нарийн зохион байгуулалттайгаар хүмүүсийг уриалан дуудсан бөгөөд нутгийн цөөхөн хэсэгт энэ бослого эхэлж байхад тус үйлдлээ эхэлсэн байна. Улмаар Northwich, Warrington хотуудаар дараалалтайгаар дэлгэрүүлжээ. Мөн фэйсбүүк ашигласан уриалгаас үүдэн тус бослогод оролцогчдын тоо эрс нэмэгдсэн байна.
Хэрэгтэн хоёр залуу дөрвөн жилийн турш фэйсбүүкээр дамжуулан энэ төрлийн уриалгыг хийдэг байсан нь мэдүүлгийн явцад тодорхой болжээ. Энэ хэргээс үүдэн цагдаагийнхан "Хүмүүсийг ятгах уриалан дуудахад техникийн хүч маш их үүрэг гүйцэтгэдгийг илүү ихээр ойлголоо. Өнөөдөр бол мэдээ мэдээллийн эрин зуун гэж тунхаглаад байгаа ч энэ бүгд нь хорлогчдод маш их боломжийг олгож байна, мэдээллийг урвуулан ашиглавал хор нөлөө нь ямар их хүчтэй болохыг энэ хэрэг харууллаа хэмээжээ.
Эх сурвалж:Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )